Оюутны тэтгэлэгийг энэ сарын 20-28-ны хооронд олгоно
Энэ хичээлийн жилийн үндэсний тэтгэлэгийг энэ сарын 20-28-ны хооронд олгохоор болжээ. Сургалтын төрийн сангаас энэ улиралын тэтгэлгийг сургуулиудаас нэгдсэн дүнгээр авч нягталсны эцэст Сангийн яам руу шилжүүлсэн байна. Сангийн яамнаас санхүүжилтийн эрхийг тавихаар төрийн сангаас оюутнуудын дансанд байршуулах юм.
Тиймээс Сангийн яам руу 22 тэрбум төгрөг нэхэмжилжээ. Өнгөрсөн жил давхардсан тоогоор 165 мянган оюутан авч байсан бол энэ жил Засгийн газрын 71 дүгээр тогтоолын дагуу магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн оюутан улиралд 12 дээш багц цагийн хичээлийг судалж, 2.0 голчоос дээш үнэлгээтэй оюутан үндэсний тэтгэлэгт хамрагдах юм.
Түүнчлэн сурлагын өндөр амжилт гаргасан 3.4-өөс дээш голч дүнтэй бол 50, 3.8 голчоос дээш бол 75 хувийн урамшуулалын нэмэлт тэтгэлэг авна.