МУИС-ын шинэчлэлийг багш нар эсэргүүцэж байна
Монгол улсын их сургууль нь олон улсын их, дээд сургуультай өрсөлдөхүйц хэмжээний сургалттай болохоор шинэчлэл хийж эхэлсэн. Тэгвэл шинэчлэлийн асуудлыг эсэргүүцэж тус сургуулийн багш нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус сургуулийн шинэчлэл нь олон улсын их, дээд сургуулийн агуулгын дууриах биш зөвхөн гаднах байдлыг нь дууриаж бодлогын алдаа гаргаж байгаа талаар багш нар хэлж байсан юм. Түүнчлэн шинэчлэлийн талаарх бодит байдлыг олон нийтэд хэлсэн багш нарыг дарамталж хавчидаг байдал гаргадаг. Багш нарын холбоо байгуулж хамтран ажиллах санал тавихаар албан тушаал хөөцөлдөж байна гэдэг талаар тус сургуулийн залуу багш нар мэдээлж байгаа юм. Удирдлагууд нь боловсролын яамны удирдлагуудад шинэчлэл сайн болж байгаа гэсэн худал мэдээлэл авч байхаар багш, оюутнуудтай ирж уулзаж бодит байдлыг мэдэж асуудлыг хурдан шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.