Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2014 оны 12 сарын 10

Боловсролын салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2014.12.04-2014.12.10 /

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Сурагчдын дүрэмт хувцасны үнэ хөгжилтэй орны сурагчдын өмсдөг дүрэмт хувцаснаас 2-3 дахин үнэтэй байна.

Хэзээ энэ жишигт авчрах вэ” гэдгийг тодруулж асуусан бол УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд боловсролын салбар уналтад орсон” гэж шүүмжиллээ. Ингэхдээ тэрээр МУИС-ийн харьяа Эдийн засгийн сургуулийг Бизнесийн сургууль болгож өөрчилсөн. Бизнес бол эдийн засгийн нэгээхэн хэсэг. Энэ дөрвөн жил их, дээд сургуулийн хувьд доошоо орсон, хугацаа алдсан жил байх нь. Хоёр жилийн хугацаанд эцэг, эхчүүд сурагчийн дүрэмт хувцсанд гомдолтой байна. энэ талаар асуухад та “Надад хамаагүй” гэж хариулж байсан. Сурагчдын эцэг, эхэд санхүүгийн ямар хүндрэл учирч байгааг та мэдэж, мэдэрч ажиллах ёстой.

Дархан-Уул аймгийн Боловсролын газрын дарга Р.Батжаргал: Боловсролын стратегийн бодлогын гурван том хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

Хүүхэд бүрийг хөгжүүлэх лаборатори сургуулиудад эцэг эхчүүд хүүхдээ оруулахаар хүчтэй өрсөлддөг болж. Нэг сургууль дээр их ачаалал үүсч байгаа нь сургуульдаа чирэгдэлтэй ч том машстабаар харахад бодлого үйл явц нь зөв гэдгийн баталгаа юм.  / Зууны мэдээ 2014.12.09 №258 /

БМДИ-ын Захиалга сургалтын албаны дарга, Доктор Р.ТУЯА: БАЯНХОНГОР АЙМАГ БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ЖИШИГ БОЛЖ ЧАДЛАА

Баянхонгор аймгийн Засаг даргын санаачлагаар хэрэгжсэн “Зочин багш” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд аймгийн төвийн 6 сургууль болон бүх сумдын ЕБС-иуд дээр манай арга зүйчид өөрсдөө очиж хичээл заасан. Энэ үйл ажиллагааг таван үе шаттайгаар хэрэгжүүлсэн бөгөөд эхний үе шатанд сумдын сургуулиудын хичээл дээр сууж нэгж үйлчилгээг хүргэсэн бөгөөд, хөдөө сумдын багш нарт зөвлөгөө өгч ажилалаа.  Үүний дараа аймгийн хэмжээний 857 багшийг хамруулсан арга зүйн сургалтыг аймгийн төвд зохион байгуулж,  төвийн зургаан сургууль дээр орж ажилласан ба бүх үйл ажиллагаатай нь танилцаж, тулгамдсан асуудлууд юу байв гэдэг дээр чиглэл тус бүрт зөвлөгөө өгсөн юм.  2014 онд БМДИ-ын долоон арга зүйч нийтдээ таван удаа ирж газар дээр нь зааж сургаж ажилласан байна.

Эзэнгүйдэл: Хоноцод дуртай хэн ч байхгүй 

14 дүгээр сургууль дөрвөн сургууль дамжин хичээллэж байна. Нийслэлд өдгөө зургаан сургууль, найман цэцэрлэгийн хүүхдүүд нүүдлийн маягаар боловсрол эзэмшиж байна.Эдгээр сургууль, цэцэрлэгийн барилгыг “Үйл ажиллагаа явуулах боломжгүй” гээд мэргэжлийн хяналтын байгууллага акталснаас хойш зарим нь гурав дахь жилийнхээ нүүрийг үзлээ.Энэ бүхэнд анхаарал хандуулах ёстой салбарын яам нь мөнгөгүй гэдэг ганцхан үгээр ам таглаж сууна. / Өнөөдөр 2014.12.09 №285 /

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13600
0 эможи
keyboard_arrow_up