"Залуу зураачийн хөрөг" номын нээлт болно
Жэймс Жойсын “Зураачийн залуугийн хөрөг” хэмээх энэхүү алдарт зохиолыг тэртээ 1914 онд бичиж дууссанаас хойш нэгэнтээ 100 жилийн ой тохиож байна.
Анх энэхүү роман бичсэнээс хойш хоёр жилийн дараа буюу 1916 онд хэвлэгдсэн байдаг. Энэхүү роман нь зарим талаараа Жойсын намтартай ихээхэн холбоотой болох нь уншсан хэн бүхэнд тодорхой болох биз ээ. “Зураачийн залуугийн хөрөг” роман бол өөрийгөө дүгнэсэн, мөн өөрийгөө танин мэдэхэд чиглэсэн бүтээл билээ. Стивены дүрийг бүтээхийн тулд Жойс орчин үеийн утга зохиолдоо “Ухамсрын урсгал” хэмээн нэрийдэж буй тэрхүү онцгой уран сайхны замыг сонгож эл бүтээлээ туурвижээ.
Жэймс Жойсын хувьд тэрс үзэлтэн байсан агаад Ертөнцийн Эзэн, аливаа шашныг үгүйсгэж, өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэлтэй нэгэн болох нь энэхүү бүтээлээс тод томруун харагддаг юм. Ганцхан жишээ хэлэхэд “Зураачийн залуугийн хөрөг”-ийг орчуулахын тулд миний бие бүхэл бүтэн Ариун Библийг судлахаас наагуур болж нэлээдгүй цаг зарсны хэлэх нь зүйтэй болов уу. Ийнхүү эл роман бичигдсэнээс хойш 100 жилийн дараа “Дүблинчүүд” өгүүллэгийн түүвэр, алдарт “Үлисс” романыг холбосон гүүр бүхий “Зураачийн залуугийн хөрөг” роман эрхэм таны гар дээр очиж байна.