Үндэсний тэтгэлгийг ямар суралцагч авах вэ

2014 оны 11 сарын 25

Оюутнууд сар бүр 70200 төгрөгийн тэтгэлэг авдаг. Тэгвэл саяхнаас энэ мөнгө 96200 төгрөг болж нэмэгдсэн гэх яриа гарсан.

Гэхдээ үндэсний  тэтгэлэг нэмэгдээгүй гэдгийг албаныхан үгүйсгэсэн билээ. Үндэсний тэтгэлэг олгох журамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх мөнгө олгоно гэсэн заалт бий.

Уг журмын дагуу тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэх талаар бүрэн шийдвэрлээгүй,харин ярилцах шатандаа явж байгаа аж. Тэгэхээр дээрх мөнгө хараахан батлагдаагүй байгаа бөгөөд энэ асуудлыг УИХ-аар оруулан баталж байж бүрэн шийдвэрлэх юм байна.

Энэ жил Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай болон Боловсролын тухай хуульд дараах өөрчлөлт орсон. "2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн 10 сарын турш, сар бүр үндэсний тэтгэлгийг олгох сургалтын байгууллага болон оюутанд тавигдах шаардлага, сард олгох хэмжээ, хугацааг Засгийн газар тогтооно" гэжээ.

Үүний дагуу суралцагчид олгох тэтгэлгийн журмыг шинэчилж боловсруулсан байна.

 Үүнд, сургалтын байгууллагын төгсөгчдийн судалгаагаар тэтгэлэг олгогдохоос 2 жилийн өмнөх төгсөгчдийн 30 хувь нь ажлын байртай болсныг баталгаажуулсан байх,

-Сургалтын байгууллага нь удирдлагын мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлсэн байх.

-Суралцагч хичээлийн жилийн нэг улиралд 10-12 багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх,

-Хичээлийн жилийн өмнөх улирлын голч дүн, дипломын голч дүнг тус тус харгалзах,

-Сургууль өөрийн сургуулийн нэрэмжит тэтгэлэг олгодог байх зэрэг шалгууруудыг тусгажээ.  Эдгээр шаардлагуудыг хангасан сургууль болон суралцагч нь үндэсний болон урамшууллын тэтгэлгийг авах эрхтэй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12698
0 эможи
keyboard_arrow_up