Оюутны тэтгэлэг нэмэгдэх нь эцэслэн батлагдаагүй
2014 оны 11 сарын 24
Энэ сараас оюутны тэтгэлэг 70200 төгрөгөөс 96200 төгрөг болох талаар яригдаж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан БШУЯ-ны Хэвлэл мэдээллийн ажилтантай холбогдоход “Одоогоор энэ асуудал эцэслэн батлагдаагүй байна. Ер нь бол Үндэсний тэтгэлэг олгох журамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх мөнгө олгоно гэж заасан байдаг болохоор тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцаж байгаа. Яг хэд болгох талаар бол яриагүй. Энэ асуудал УИХ-аар орж шийдэгдэх ёстой болохоор тийм амар шийдэгдэхгүй” гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
12586
0 эможи