ШУТИС Д.Самбуугийн нэрэмжит танхимтай боллоо

2014 оны 11 сарын 22

ШУТИС-БАС-ийн 55-жилийн ойн баярыг тохиолдуулан  магистр, доктор оюутнуудад зориулсан Д.Самбуу багшийн нэрэмжит доктор, магистр оюутны сургалт судалгааны танхимыг нээх ёслолын ажиллагааг 2014.11.21-ний өдөр зохион байгууллаа. Д.Самбуу нь тэр үеийн ЗХУлсад бэлтгэгдсэн Монголын анхны барилгын инженерүүдийн нэг бөгөөд барилгын үйлдвэрлэл болон (30 ба 40 мянгатыг барих үеийн Монголын талын ерөнхий инженер, Завхан аймгийн барилга трестийн дарга, эрдэм шинжилгээний БҮЭШИнститутын захирал, ПДС-ийн БАФ-ийн захирал гэх мэт ажлуудыг хийж байсан манай тэргүүний сэхээтний нэг юм.  Өөрийн 3 хүүхдийн 2-ыг нь барилгын салбартай холбосон байна. Том хүү Цахиур нь УБ хотын барилгын зураг төслийн хүрээлэнгийн захирал, удаах хүү Чулуунбаатар нь барилгын материалын технологи мэргэжилтэй ба “Нийслэл орд” компаний захирлаар ажилладаг. Тус танхим нь магистр, доктор оюутны сургалт, судалгаа явуулахад зориулагдсан “Нийслэл орд” компаний хөрөнгө оруулалтаар тоноглогдсон болно. Танхимыг шилэн ханаар 2 тасалсан бөгөөд нэг хэсэгт нь оюутнууд, багш нар харилцан ярилцах боломжтой хурлын дугуй ширээ, нөгөө хэсэгт лекц орох зориулалт бүхий урт ширээтэй ба видео хэрэгслэлээр бүрэн хангагдсан. Халаалт, агааржуулалтгүй, бетонон шалтай байсан өрөөнд халаалт, агааржуулалт оруулж, шалыг нь паркетлан сургалтын үйл ажиллагаанд бодитой хувь нэмрийг оруулсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12521
0 эможи
keyboard_arrow_up