Нийслэлийн аварга шалгаруулах "School police-Дэвжээ" тэмцээн боллоо

2014 оны 11 сарын 21

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжиж буй “School police” төслийн эргүүлийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах, аюулгүй, хүүхдэд ээлтэй орчинг бий болгоход ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтан, сурагч, эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх, тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Цагдаагийн газраас Монголын сурагчдын холбоотой хамтран ерөнхий боловсролын сургуулиудын дунд “School police-Дэвжээ” тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион явууллаа. Сүүлийн шатанд дүүргүүдээс шалгарсан 7 баг өрсөлдсөн бөгөөд 1 дүгээр байранд Баянгол дүүргийн “Сэтгэмж” цогцолбор сургууль шалгарч цом, өргөмжлөл, 500.000 төгрөгөөр, 2 дугаар байранд Сүхбаатар дүүргийн 4-р сургууль шалгарч өргөмжлөл, 400.000 төгрөгөөр, 3 дугаар байранд Сонгинохайрхан дүүргийн  122-р сургууль  шалгарч өргөмжлөл, 300.000 төгрөгөөр тус тус шагнагдлаа. Мөн “School police” эргүүлийг  идэвхитэй сайн зохион байгуулж хэрэгжүүлж байгаа сургууль, нийгмийн ажилтан, эцэг эхчүүдийн төлөөлөлд Монголын Сурагчдын холбоо, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газрын өргөмжлөл, тусгай шагналыг олгосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12454
0 эможи
keyboard_arrow_up