Б.Чимид агсны нэрэмжит хууль, эрх зүйн чиглэлийн бүтээлд шагнал олгоно

2014 оны 11 сарын 18

Судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламент ёс, үндэсний эрх зүйн тогтолцооны чиглэлээр үнэтэй бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг тодруулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн эх баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал олгохоор УИХ-ын даргын захирамж гаргасан байна. Энэхүү шагналыг жилд нэг удаа олгож байхаар тогтсоны дагуу бүтээл туурвисан нэг эрдэмтэн юм уу, эсвэл судалгааны багт өгөх аж.

Хэдийгээр хууль, эрх зүйн чиглэлээр бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг шагнах, урамшуулах нь ховор байдаг. Тэгвэл анх удаа Б.Чимидийн нэрэмжит шагналыг олгохоор болсон нь энэ. Энэ шагналын анхны эзнийг Үндсэн хуулийн өдрөөр тодруулах юм. Харин шагналыг дагаж УИХ-ын даргын гарын үсэг бүхий өргөмжлөл, Б.Чимид агсны дүрс бүхий медаль, таван сая төгрөгөөр урамшуулах юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12238
0 эможи
keyboard_arrow_up