Анх удаа спорт лавлах номыг нийтийн хүртээл болголоо
DK хэвлэлийн компани эрхлэн гаргасан “The sport book” спортын лавлах ном нь олон улсын спорт сонирхогчдын талархал хүлээсэн ном юм. Соёл, спорт, аялал жуулчлалын яамны санаачлагаар DK хэвлэлийн компанитай хамтран ажилладаг Мон-Судар хэвлэлийн компани албан ёсоор Монгол хэлээр хэвлэх эрхийг авч олны хүртээл болгож байна. Тус номонд олимпийн болон паралимпийн наадмын товч түүх, спортын 191 төрөл, ангиллыг орчин стандарт хэмжээ, дүрэм, хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж, тухай спортын танилцуулга, товч түүх зэргийг тусгасан 456 нүүр ном юм. Энэхүү ном нь спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүхий л байгууллага, ажилтан, спортын сонирхогчдын гарын авлага болохуйц ном билээ. “Спорт ном”-ыг Интер ном их дэлгүүрийн бүх салбараас авч болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99181023 дугаарын утаснаас лавлаарай.