2024 он гэхэд сургуулиудыг өдөр, оройн ээлжээр хичээллүүлэхээ болино

2014 оны 11 сарын 06

ЕБС-иудыг нэг ээлжинд бүрэн шилжүүлэхэд 1.8 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоог салбарын яамнаас гаргажээ. Харин цаг хугацааны хувьд хэзээ ийм болох вэ гэдэг нь тодорхойгүй. Гэхдээ 2024 он гэхэд сургуулиудыг өдөр, оройн ээлжээр хичээллүүлэхээ болино гэж албаны эх сурвалжууд мэдэгдэж байна. Тиймээс бид БШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Эрдэнэчимэгээс энэ талаар тодрууллаа.

Өнөөдрийн байдлаар, манай дийлэнх ерөнхий боловсролын сургууль хоёр ээлжээр хичээллэж байгаа бол 20 гаруй сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Гурван ээлжээр хичээллэж байгааг ойрын хоёр жилдээ шийдчихвэл, үүний дараа сургуулийн хүртээмжийг сайжруулж, нэг ээлжтэй болгоход гол анхаарлаа хандуулна гэж салбарын яамнаас мэдэгдлээ.

Мэдээллийг "Хурд" агентлагийн сэтгүүлч Т.Амаржаргал бэлтгэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11563
0 эможи
keyboard_arrow_up