Нийслэл, хөдөө орон нутгийн багш нарын семинар болж байна

2014 оны 11 сарын 04

Аймаг, нийслэлийн Боловсролын газар, хэлтсийн дарга, бага боловсрол хариуцсан мэргэжилтэн, боловсрол асуудал хариуцсан улсын байцаагч нарын  семинар өнөөдөр ШУТИС-ийн номын өргөөнд зохион байгуулагдаж байна. Тус сименар нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг үндэсний түвшинд хэрэгжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийн явцыг хэлэлцэх, бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн хэрэгжилтийн бэлтгэл, давуу тал асуудал шийдвэрлэсэн арга зам, цаашид авах арга хэмжээний туршлагаас харилцан судлах, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сайн хичээл, үйл ажиллагааны тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, суурь боловсролын цөм хөтөлбөрийн талаар ойлголттой болох зэрэг зорилгыг агуулан зохион байгуулагдаж байгаа юм байна. Семинарт нийт 111 хүн оролцож байгаа бөгөөд энэ хугацаандаа багт хуваагдаж олон сонирхолтой ажлыг зохион байгуулахаар болсон байна. Семинарыг Боловсрол, Шинжлэх ухааны яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбат нээсэн бөгөөд нийсэллийн есөн дүүрэг, 21 аймгаас ирж оролцож байгаа багш нарт сургах их үйлсэд нь өндөр амжилт хүслээ. Тус семинар энэ сарын зургаанд дуусах ажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11365
0 эможи
keyboard_arrow_up