“Боловсрол: Мөнгө, Чанар, Хариуцлага” Иргэний нийгмийн үндэсний тавдугаар чуулган эхэлж байна
“Боловсрол, Мөнгө, Чанар, Хариуцлага” Иргэний нийгмийн үндэсний тавдугаар чуулган “Чингис Хаан” зочид буудлын хурлын танхимд болж байна. Тус чуулганы хуралдаан маргааш ч 09:00-17:30 цагийн хооронд үргэлжилэх юм байна.
Боловсролын асуудлыг боловсролын чанар, санхүүжилт, хариуцлага гэсэн хүрээнд төр, төрийн бус, олон улсын байгууллагууд, судлаачид, багш нар, эцэг эхчүүд, иргэд зэрэг олон талт оролцогчид хэлэлцдэг орон зай болсон “Боловсрол: Мөнгө, Чанар, Хариуцлага” Иргэний нийгмийн үндэсний чуулган 5 дэх жилдээ зохион байгуулагдаж байна.
Энэ чуулганаар боловсролын чанарын асуудлуудыг голлон хэлэлцэх ба Бүх нийтийн боловсролын зорилтуудын хэрэгжилтын талаарх иргэний нийгмийн хөндлөнгийн тайлан, дотуур байрны асуудал, боловсролын салбарын хөрөнгө оруулалт зэрэг анхаарал татсан асуудлуудаар эвслийн гишүүн байгууллагууд танилцуулга мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлэх болно.
Боловсролын тогтолцоог хүний мэдэх, бүтээх, хүний ёсоор хамтран амьдарч, нэр төртэйгээр оршиход суралцахуйц, хувь хүний потенциал, чадвар, чадавхыг нээж, эерэг зан үйл, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн, хүмүүнлэг, ардчилсан, хүн бүрийн эрхийг хангасан, тэгш хүртээмжтэй болгон өөрчлөхийг зорьсон 16 ИН-ийн байгууллага “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэлд нэгдэн ажилладаг бид эрхэмлэдэг.
Тус чуулганд боловсролын ба хүний эрхийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, үндэсний болон хэлний цөөнхийн, хүүхэд, залуусын, эцэг эхийн, багш нарын байгууллага, бүлгүүд зэрэг 21 аймаг, Улаанбаатар хотын иргэний нийгмийн байгууллагуудаас гадна төрийн болон олон улсын байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл, судлаачид мөн сонирхсон хувь хүмүүс зэрэг 300 орчим хүн оролцох аж.
“Боловсрол: Мөнгө, Чанар, Хариуцлага” Иргэний нийгмийн үндэсний тавдугаар чуулган “Чингис Хаан” зочид буудлын хурлын танхимд 2014 оны 11-р сарын 4, 5-ны өдрүүдэд 09:00-17:30 цагийн хооронд болох бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 7000 8292, 88186672 дугаарын утсаар эсвэл info@all4education.mn хаягаар холбогдож авна уу.
“БОЛОВСРОЛЫГ БҮХ НИЙТЭД БҮХ НИЙТ БОЛОВСРОЛЫН ТӨЛӨӨ!”