МСҮТ-ийн төгсөгчдөд ажлын байрны захиалга их ирдэг

2014 оны 10 сарын 31

Улсын хэмжээнд 100 орчим төрийн өмчийн болон төрийн бус өмчийн их дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Тэгвэл эдгээр сургуулийг жилдээ 30 гаруй мянган оюутан төгсдөг байна. Гэвч тэдний дийлэнх нь мэргэжлийн давхардлаас үүдэлтэйгээр ажилгүйчүүдийн эгнээг механикаар өсгөдөг гэсэн судалгаа байдаг.

Учир нь залуучууд ажлын байрны хүрэлцээ муутай энэ үед зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлийг сонгох бус өөрийн сонирхлоор ажлын байрны олдоцгүй мэргэжлийг сонгодог байна.Манай улсын хувьд сүүлийн үед барилга бүтээн байгуулалт, уул уурхайн салбар эрчимжиж байгаатай холбоотойгоор нарийн мэргэжлийн ажилчдын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа юм байна.

Харин залуучууд ихэвчлэн оффисын мэргэжил буюу санхүү, нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүйч зэрэг давхардсан мэргэжлийг сонгодог аж. Түүнчлэн хөдөө аж ахуй зэрэг сэргэж буй салбарыг сонгох нь багасч байгаа гэнэ.

Тиймээс мэргэжилтнүүд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдыг зах зээлийн эрэлтэд тулгуурлан мэргэжлээ сонгохыг  зөвлөж байна. Мөн МСҮТ-ийг төгсөгчдөд ажлын байрны захиалга их ирдгийг ч онцолсон юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11211
0 эможи
keyboard_arrow_up