МУБИС-ийн оюутнууд хоёр сар амарна
2014 оны 10 сарын 30
МУБИС-ийн оюутнууд ирэх 12 сарын 5-наас амарч, 2 сарын 1-нд хичээлдээ орохоор болжээ. Энэ нь тус сургуулийн сургалт хоёр улиралтай байсныг шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд гурван улирлын системд шилжүүлж, оюутны суралцах хугацаанд өөрчлөлт оруулсантай холбоотой аж. Төрийн өмчит их дээд сургуулиудад салбарын яамнаас боловсролын шинэчлэлт хийж байгаа. Тэгвэл МУБИС энэ хичээлийн жилээс эхэлж боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Тодруулбал, дээд боловсролын хуулиар хичээлийн нэг улирал 15 долоо хоногоос доошгүй байх ёстой гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
11043
0 эможи