Ил задгай ном худалдахааргүй боллоо
2014 оны 10 сарын 27
Олон жилийн турш Арслантай гүүр орчимд хуучин номын худалдаа эрхэлдэг байсан иргэд нийслэлийн Засаг даргын санаачлагаар тохилог байранд үйл ажиллагаагаа явуулах боломжтой боллоо. Гадуур ном худалдаалагчидад зориулан барьсан тус байрыг өнгөрсөн баасан гарагт Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон бусад албаны хүмүүс хүлээлгэн өгсөн юм. Тус худалдааны төв 57 лангуутайгаар үйл ажиллагаагаа явуулах бөгөөд 36*9 харьцах хэмжээтэй карказан барилга ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
10820
0 эможи