Монголын сайхан бичигтэнг шалгаруулна
Монголын цахилгаан мэдээ агентлагийн дэргэдэх “Хүмүүн бичиг” сониноос жил бүр зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан эхлээд удаагүй байгаа билээ. Тодруулбал, уг уралдаан энэ сарын 01-нд эхэлсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм.
18 дахь удаагийн “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан сурагчдын гурван насны ангилалаас гадна мэргэжлийн багш нар, насанд хүрэгчдийн дунд зохиогдож байгаа аж. Тогтсон уламжлал ёсоор бүх төрөлд оролцогчид цаасан дээр үйлдсэн бичиг төдийгүй бийр бэх, муутуу, даавуу, торго, үйс мод зэрэг бичиг номын уламжлалт аргаар бүтээсэн эвхмэл, наамал, оёмол, сийлбэр, хатгалам зэрэг бичлэгийн олон бүтээлээр оролцох юм байна. Мөн энэ жил оролцогчдын бүтээлээс уламжлалыг орчин үетэй хослуулан шинэчилсэн онцгой, хэлбэр агуулга бүхий хоёр шилдэг бүтээлийг шалгаруулах ажэ. Уралдааны шилдэг бүтээлийн шагналыг ирэх оны нэгдүгээр сарын эхний хагаст гардуулах юм байна.