Баянзүрх дүүргийн оны тэргүүний багш нар тодорлоо
Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас нийслэлийн 375 жилийн ойн баяр, Монголын багш нарын 48 дахь өдөрт зориулсан 1000 багшийн хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр дүүргийн оны шилдэгүүдийг тодруулсан бөгөөр дүүргийн оны тэргүүний цэцэрлэгээр 168 дугаар цэцэрлэг, оны тэргүүний сургуулиар 53 дугаар бүрэн дунд сургууль тодорсон юм.
Оны тэргүүний бага ангийн багшаар 111 дүгээр сургуулийн багш Х.Туяа, тэргүүний монгол хэл, уран зохиолын багшаар 44 дүгээр сургуулийн багш Д.Наранцэцэг, тэргүүний гадаад хэлний багшаар “Шавь” цогцолбор сургуулийн багш Б.Базаррагчаа , тэргүүний хими биологийн багшаар “Баянзүрх” цогцолбор сургуулийн багш Х.Уранцэцэг нар тодорсон.
Харин оны тэргүүний түүх, нийгмийн ухааны багшаар 92 дугаар сургуулийн багш С.Чулуунцэцэг, тэргүүний математикийн багшаар 48 дугаар сургуулийн багш Ч.Болорчулуун, тэргүүний физикийн багш “Шавь” цогцолбор сургуулийн багш Ц.Отгонбаяр, тэргүүний технологийн багшаар 84 дүгээр сургуулийн багш Б.Доржпүрэв, тэргүүний биеийн тамирын багшаар 87 дугаар сургуулийн багш Э.Болорцэцэг тодров.
Дүүргийн оны тэргүүний цэцэрлэгийн багшаар 22 дугаар цэцэрлэгийн багш Ц.Болор, тэргүүний цэцэрлэгийн арга зүйчээр 32 дугаар цэцэрлэгийн арга зүйч Б.Даваасамбуу тэргүүний сургалтын менежерээр 14 дүгээр сургуулийн сургалтын менежер Р.Амгалан, , тэргүүний заах аргын секцээр 84 дүгээр сургуулийн Матетикийн заах аргын секцийн хамт олон тодорлоо.
Баянзүрх дүүргийн оны тэргүүний сургуулийн захиралаар 92 дугаар сургуулийн багш Д.Октябрь, тэргүүний цэцэрлэгийн эрхлэгчээр 61 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Рагчаасүрэн нар тодорч өргөмжлөлийн эзэд болсон. Мөн уг арга хэмжээний үеэр дүүргийн ИТХ-ын даргын болон Засаг даргын өргөмжлөлөөр нэр бүхий багш нарыг шагнаж урамшуулсан байна.