Барималын уралдаанд урьж байна

2014 оны 8 сарын 22

   2015 онд тохиох Увс аймгийн Тариалан сумын түүхт 90 жилийн ойг угтаж тус сумаас “Халхын голын дайнд оролцсон эрэлхэг дайчид”-ын дурсгалд зориулан бүтээх хөшөөний эх загварыг шалгаруулах уралдааныг зарлаж байна.

 


Уралдааны зорилго:
1939оны Халхын голын дайн, 1945оны Чөлөөлөх дайн, 1940-1948оны Баруун хилийн тулгаралтанд тус тус Увс аймгийн Тариалан сумаас оролцсон эрэлхэг дайчдын гавьяа зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, залуу хойч үедээ түүхээрээ бахархах, эх оронч-үндэсний үзэл сэтгэлгээг төлөвшүүлэхэд оршино.
Уралдааны хамрах хүрээ:
Эх түүхээрээ бахархах сэтгэлтэй иргэн бүрт нээлттэй.
Уралдааны хугацаа:
Уралдаан 2014оны 08-р сарын 15-аас 2014 оны 9-р сарын 15-ны өдрийг хүртэл нэг үе шаттайгаар явагдана.

Бүтээлд тавигдах шаардлага:
1.Эрэлхэг дайчдын цог жавхаа, бадрангуй итгэлийг илэрхийлсэн болон орчин үеийн шинэлэг өнгө аястай, билэгдэлт агуулгатай байна.
2.Барималын хэмжээ, өнгө, хийц, материал зэргийг тодорхой тусган эскиз зургийн түвшинд гүйцэтгэсэн байх буюу загварыг хийсэн байна.
/Масштаб 1:5/
3.Өгүүлэмжийн тайлбар, хийцийн тайлбарыг хавсаргасан байна.
Уралдааны шалгаруулалт:
Уралдаанд ирүүлсэн бүтээлийг Увс аймгийн Тариалан сумын ЗДТГ, ИТХ-аар хэлэлцүүлэн олон нийтэд нээлттэй санал асуулгаар зөвхөн нэг бүтээлийг шалгаруулна.
Шагнал урамшуулал:
Шагнал: 1-байр 1.000.000төгрөг /Нэг сая төгрөг/
Жич: Уралдаанд шалгарсан бүтээл нь Увс аймгийн Тариалан суманд дурсгалын цогцолборт хөшөө болон түүхэнд үлдэх болно.
Зохион байгуулагч:  Увс аймгийн  Тариалан сумын ЗДТГ, Мөнх-Хархираа ХХК

Дэлгэрэнгүй мэдээллийг 99089692, 98116151, 96650814 MunkhKharkhiraafacebookхуудаснаас авах боломжтой.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7547
0 эможи
keyboard_arrow_up