ДЭЛХИЙД ХОВОРДСОН БАРЫН ТОО 10 ЖИЛИЙН ДАРАА АНХ УДАА ӨСЧЭЭ

Дэлхий дээрх барын тоо нэмэгдсэн байна. Бар тоо толгой сүүлийн арван жилд анх удаа тогтмол байгаа аж.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) болон Дэлхийн бар хамгаалах сан (GTF)-ын тооцоогоор одоо дэлхий даяар 3.890 бар байна гэж BBC мэдээлжээ. 2010 онд дэлхийд 3,200 зэрлэг бар байсан гэнэ. Хорьдугаар зууны эхэн үед 100,000 байсан аж.
Мэргэжилтнүүд, шинэ мэдээлэлд үндэслэн барын өсөх болно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
ДБХС-ийн Жинет Хамли-гийн хэлснээр, барын тоо Энэтхэг, ОХУ, Балба, Бутанд хамгийн ихээр нэмэгдсэн байна.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн олон улсын хэлтсийн дарга Марко Ламбертини Засгийн газар, орон нутгийн иргэд, байгаль хамгаалагчид бие биетэйгээ хамтран ажиллавал зэрлэг амьтад аврагдах болно гэж баталж байгаа юм.
Барын талаарх мэдээллийг, зэрлэг бар амьдардаг 13 орны сайд нарын Шинэ Дели дахь бага хурлын өмнөх өдөр гаргасан байна.
Зэрлэг барын тэн хагас нь Энэтхэгт байгаа ба сүүлийн үеийн тооцоогоор 2226 тоо толгой байгаа аж. Энэтхэгийн дараа ОХУ-д 433, Индонези (371), Малайз (250), Непал (198), Тайланд (189), Бангладеш (106) болон Бутан (103) гаруй бар байгаа гэж тоологджээ.
Индонезид ширэнгэн ойг тариалангийн талбай болгосноор барын тоо толгой огцом буурсан байна.
Камбожийн эрх баригчид баргүй болсон хэмээн зарласан боловч буцаад бартай болсон байх магадлалтай гэжээ.
Баранд хүний үйл ажиллагаатай холбоотой байгаль орчны сүйрлээс эхлээд хулгайн анчид заналхийлж, байгаа учир тэдний аюулгүй байдлын төлөө орон нутгийн оршин суугчид айдаг байна.
Хүмүүс эдгээр амьтдад саад хийж нөлөөлөхгүй бол бар хурдан өсөх ажээ.









