147 сая рубльтэй автомашиныг саатуулжээ

2016 оны 3 сарын 25

Украины хилчид Орос руу нэвтрэх гэж байсан нэг автомашиныг саатуулахад дотроос нь 147 сая рубль (2.1 сая ам.доллар) гарч иржээ.

Украины нэг иргэн “Волга” автомашинаар уг мөнгийг Орос руу авч орох гэж байжээ. Мөнгийг гялгар уутаар бүрж түлшний саванд нааж бэхэлсэн байв. Жолооч эр дараа нь хэвлэлд ярихдаа “Нийтдээ 500 сая рубль байсан” гэжээ.

Гэвч Украины хилийн албаныхан, нуусан мөнгө нь 147 сая рубль байсан хэмээн мэдээлэв. Энэ үйл явдалтай холбогдуулан Украины хил, гаалийн хуулийг зөрчсөн хэргээр жолоочийг эрүүгийн хариуцлагад татаад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30663
0 эможи
keyboard_arrow_up