Celine маркийн эмээл хэлбэрийн цүнх
2016 оны 1 сарын 04
Celine цүнхний энэ хаврын цуглуулгад анхаарал татах зүйл бишгүй. Жишээлбэл, Saddle (эмээлийн хэлбэртэйгээс ийм нэртэй болсон) загварын хажуугаар өнгөрөх аргагүй. Загварын гадна тал нь матрын арьсаар хийгдэн дарсны хөх туяатай өтгөн улаан хүрэн өнгөөр будагджээ. Цүнхний дотор нь хонины зөөлөн арьсаар доторлогдсон байна. Цүнх нь 28х22 см хэмжээтэй, сунгаж тааруулж болох бүстэй, сэтгэлд өег сонгомол хэлбэртэй. Аргагүй л дэгжин гоёл ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









27369
0 эможи