Их мастер Б.Гүндаваа "Мальта Опен"-г тэргүүлж эхэллээ

2015 оны 11 сарын 20

Мальта улсад болж буй шатрын Олон улсын нээлттэй тэмцээнд их мастер Б.Гүндаваа оролцож байгаа билээ. Тав дахь удаагаа болж буй тус тэмцээнд 31 орны 207 шатарчин оролцож байгаагаас 7 өргийн дараах байдлаар “Шунхлай” группийн шатарчин их мастер Б.Гүндаваа 6.5 оноогоор тэргүүлж эхэллээ. "Мальта Опен" тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар манай улсын хүргэн, Мальта улсын иргэн Псалиа Кларанс ажиллаж байгаа бол тэмцээний орлогч шүүгчээр Олон улсын шатрын холбооны шүүгч Ж.Мөнхбаяр томилогдсон. Тэмцээн маргааш өндөрлөнө. Сануулахад, Их мастер Б.Гүндаваа өнгөрсөн жил тус тэмцээнд түрүүлж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26506
0 эможи
keyboard_arrow_up