Гайхалтай амжилттай яваа эрхэмүүд унтахынхаа өмнө юу хийдэг вэ

2015 оны 6 сарын 18
Өглөөний дадал чухал ч мөн орой орондоо ороод унтах дадал ч бас амжилтанд чухалаар нөлөөлдөг. 
Яагаад гэвэл орондоо орохынхоо дөнгөж өмнөхөн буюу өдрийн төгсгөлд хийсэн зүйлс нь шөнө хэрхэн амрахад цаашлаад маргааш өдрийх нь эрч хүч, энергиний хэмжээнд шууд нөлөөлдөг. Тиймээс бид хамгийн амжилттай яваа хүмүүс унтахаасаа өмнө юу хийж дадсан байдгийг олж мэдэхээр шийдсэн юм.
Заримаас нь дурдвал - ерөнхийлөгч Барак Обама, зохиолч Майкл Левс зэрэг нь бүгдийг унтаж байхад шөнөөр ажиллах дуртай шар шувуу бол, Ариана Хапингтон, Шэйрл Сандбэрг нар нойрыг чухалчиж өөрсдийгөө тайвшруулж сайн амардаг нэгэн юм байна.
1. Ерөнхийлөгч Барак Обама
Тэрээр шөнөөр ажиллах дуртай "шар шувуу"
Өмнөх ерөнхийлөгч Жорж Буш нь маш эртэч нэгэн байсан бол Барак Обама харин шөнөөр ажилладаг түүнээс тэс өөр хүн гэж Politico сэтгүүлд дурджээ.

2011 онд Newsweek-д өгсөн ярилцлагандаа Барак Обама өөрийгөө шар шувуу хэмээн нэрийдэж үдэш унтахаасаа өмнө хийдэг зүйлсээ ийнхүү тайлбарлажээ: "Гэр бүлийхэнтэйгээ оройн хоол идэж, хүүхдүүдтэйгээ ярилцаж байгаад тэднийгээ 8:30 гээд унтуулдаг. Харин өөрөө орой 11:30 хүртэл бичиг баримтуудаа уншиж танилцан ажлаа хийж байгаад дараа нь 12:30 эсвэл түүнээс ч орой болтол ном уншдаг" гэжээ.

Обама мөн гэртээ оройтож ирсэн үедээ шөнө телевизийн шоу нэвтрүүлэг үзэх дуртай гэж Роллинг Стоне сэтгүүлд ярьж байжээ.

2.Шинийг санаачлагч Бенжамин Франклин орой бүр өөрөөсөө нэг л асуултыг асуудаг байжээ

Франклин өөрийхөө намтарт бичихдээ түүнийг төгс төгөлдөрт хөтөлсөн нэг зүйл нь түүний өдөр тутмын цагийн хуваарь хэмээжээ. Тэрхүү цагийн хуваарийн дагуу тэрээр өөрөөсөө үдэш бүр "Би өнөөдөр ямар сайн зүйл хийсэн бэ" гэж өөрийгөө илүү сайн хүн болоход нь туслах асуулт асуудаг байжээ.

Тэрээр мөн орондоо орохоосоо өмнө "бүх зүйлсийг байр байранд нь тавьж, оройн хоол идэж, хөгжим сонсон бусадтай ярилцаад, өдрөө дүгнэн цэгнэж боддог" гэжээ
3. Нүүрном-н үйл ажиллагаа хариуцсан захирал Шэйрл Сандбэрг унтахаасаа өмнө утсаа унтраадаг


Сандберг технологийн компанид ажилладаг ч түүнийгээ хэзээ унтраахаа мэддэг нэгэн.
Тэрээр USToday сэтгүүлд өгсөн ярилцлагандаа "энэ нь үнэхээр хэцүү гэхдээ утсаа унтрааснаараа шөнө сэрэлгүй унтаж чадна шүү дээ" хэмээжээ.
"Харин утсаа асаагаад цахим шуудангаа шалгах нь миний өглөө хамгийн түрүүнд, орой хамгийн сүүлд хийдэг зүйл минь" гэжээ


4.Винстин Черчил бага зэрэг дуг хийгээд, усанд орж, шөнө дунд хүртэл виски уудаг нэг төрлийн шөнийн зан үйлтэй

Британий ерөнхий сайд асан Уинстин Черчил юу ч болж байсан өдөр тутмынхаа хэв маягаа алддаггүй нэгэн байжээ.
Ойролцоогоор оройны 5 цагийн үед Черчиль виски уугаад цаг хагас гаран дуг хийгээд авдаг байж. Черчиль хэлэхдээ ингэж баг зэрэг нойр авах нь түүнийг 24 цагт 1.5 өдөр ажиллуулдаг гэж байжээ. Харин унтаж босоод тэрээр усанд ороод оройн хоолоо идэхэд бэлэн болдог байв.

Оройны 8 цагийн үед оройн хоолоо идээд, дараагаар нь ихэвчлэн үд дунд хүртэл тамхи татан, виски уун суудаг байжээ.
 
5.Харин Стивн Кинг гараа угаагаад, бүх дэрээ шалгаж үздэг

"Би шүдээ бас гараа угаадаг. Яагаад хүн бүхэн унтахаасаа өмнө гараа угаадгыг би мэдэхгүй юм. Бас би дэрнүүдээ яг байх ёстойгоороо байна уу гэж шалгадаг. Дэрний маань онгорхой хэсэг нь яг орлуугаа харсан байгаа эсэхийг нь хардаг л гэхдээ л би яагаад гэдгийг нь мэдэхгүй юм."




 
6.Ариана Хапингтон унтахаасаа өмнө "жинхэнэ ном" уншдаг

Нойрны мэрэгжилтэн Хапингтон харин iPad, Kindle, компьютерь зэргийн электрон төхөөрөмжүүдийг унтлагын өрөөндөө оруулахгүй байхыг зөвлөсөн байна. Тэрээр тэдний оронд хуучны загвараар цаасан ном уншихыг илүүд үзжээ.



 
7.Майкл Левайс оройны 7 цагаас үүрийн 4 цаг хүртэл зохиолоо бичдэг

Зохиолч Роберт Боентон "Цоо шинэ шинэ сэтгүүл зүй" номондоо Левайс-н номоо бичдэг хэв маягыг нь асууснаа тэмдэглэн бичжээ.
" Бүх зүйлээ үлдээгээд, гэр бүлээсээ ч тусдаа суугаад би оройны 7 цагийн үед бичиж эхлээд үүрийн 4 цагийн үед дуусдаг" гэж Левайс хэлжээ.Мөн тэрээр "Энэ бол миний өмнө нь бичдэг байсан цагийн хуваарь. Би бүх хүнээс тусгаарлагдаж өөрөө бодолхийлж суух дуртай. Би маргаашийн өдрөө өнөө орой эхлүүлдэг нэгэн. Шөнө ажиллах нь гайхалтай амгалан. Ямар ч утасны дуудлага, ямар сатааруулах зүйлгүй шүү дээ. Намайг сатааруулах хэн нэгэн байхгүй гэдгийг мэдэх мэдрэмжинд би дуртай" гэжээ.
8.Кейвл Дэсай шөнөөр ажилладаг, энэ нь түүнийг төвлөрүүлдэг байна.
 
Google-н бүтээгдэхүүн хариуцсан захирал байсан одоогийн InterWest Partners-н үүсгэн байгуулагчдын нэг Дэсай хэлэхдээ "сэрүүн байх нь нэг төрлийн түүний зуршил" гэжээ. Тэрээр Fast Company-д өгсөн ярилцлагандаа Дэсай "үдэш бүр нэг төсөл барьж аваад түүнийгээ дуустал нь унтах дургүй" гэсэн бөгөөд мөн
""Өдрийн цагаар миний ихэнх цаг захирлуудтай уулзах уулзалтанд зарцуулагддаг, харин төвлөрч суугаад ганцаараа ажиллах боломжтой цорын ганц цаг нь унтахаас өөр ажилгүй болсон үе шүү дээ" гэжээ.
9.Космополишн сэтгүүлийн эрхлэг асан Кэйт Вайт харин хоолны өрөөндөө зогсож бичих дуртай

Сэтгүүлийн редакторын хувьд Вайт өөрийн зөгнөлт зохиолууд дээрээ өглөөгүүр ажиллаад харин үдээс хойш шөнө хүртэл сэтгүүлээ хянан нийтлэлүүдээ бичдэг.
Вайт "Миний хамгийн галзуу заль бол би ажлаа гал зуухныхаа өрөөний эргэлддэг тавцан дээр босоогоороо хийдэг. Хэрвээ би сууж байгаад ажиллавал, унтчихна шүү дээ" гэж Fast Company-д өгсөн ярилцлагандаа дурдсан бөгөөд мөн "Би энэ сонин сонсогдож байгааг мэднэ ээ, гэхдээ яг л үдэш барны текэн дээр сууж байгаа шиг л гэж боддог. Бас би үргэлж галын өрөөнийхөө зурагтаа ТВ шоу дээр тохируулаад асаалттай байлгадаг. Энэ нь намайг ганцаардуулдаггүй юм. Мөн би шөнөдөө хэд хэдэн эспрэссо уудаг, энэ үнэхээр тус болдог шүү" гэжээ
10. Бэйл Гэйтс гэртээ орой хэдээс ч ирсэн байсан хамаагүй, унтахаасаа өмнө заавал 1 цаг ном уншдаг
Майкрософтын тербумтан the Seattle Times-д ярихдаа "Би үдэш бүр цаг гаран ном уншдаг. Энэ нь миний унталтын нэг хэсэг болчихсон" гэсэн байна.
Билл "мэдээлэл ихтэй гайхалтай бичигдсэн" номнуудад дуртай бөгөөд тэрээр эрүүл мэнддээ анхаарахаас эхлээд цаг уурын өөрчлөлт, бизнес, эдийн засгийн гээд л янз бүрийн сэдвийн ном уншдаг. Тэрээр хэзээ ч хурдан уншлагын сургалтанд сууж байгаагүй маш хурдан уншдаг гэж өөрийгөө хэлжээ.
 
11.Вера Ван ажилчидыхаа илгээсэн материалыг нягтлан харсан шигээ цагийг "тайван амгалан" өнгөөрдөг.

"Миний ор бол миний нуувч" гэж дезайнер бүсгүй 2006 онд Fortune сэтгүүлд хэлж байжээ.  "Энэ яг л хорогдох газар шиг, энэ бол би маш их загваруудаа гаргадаг газар зурж биш юм аа гэхэд бодож олдог газар байгаа юм гэжээ.
Ван мөн ажилчид нь түүний юмнуудыг гэр лүү нь илгээчихдэг бөгөөд тэдгээр бичиг баримтуудыг үргэлж шөнө уншдаг - учир нь энэ нь тэдгээр 7 хүний хэн нь ч нэг ч удаа надтай уулзахаар ирэхгүй шүү дээ гэжээ.

12.Buffer компаний гүйцэтгэх захирал Жойл Гаскойнэ үдэш бүр унтахаасаа өмнө алхдаг

Гаскойнэ үдэш бүр гэрлээ унтраахаасаа өмнө 20 минутын турш алхдаг бөгөөд энэ нь түүнийг ажлаас нь салгадаг байна.

"Энэ бол салхи намдах цаг үе, би өдрийн ажлаа дүгнээд илүү том сорилт даваануудын талаар боддог, яваандаа ажлынхаа талаар бодохоо больж ядарсанаа мэдэрч эхэлдэг" гэж өөрийн блогтоо бичжээ.



13.Кеннэт Ченаулт маргааш хүрэхийг хүссэн 3 амжилтаа бичдэг.
 
American Express-н CEO Кеннэт Ченаулт хэлэхдээ тэрээр шөнө унтахаасаа өмнө маргааш өдөр амжуулах ёстой хамгийн чухал 3 зүйлээ бичдэг бөгөөд энэ нь өглөө босоод хамгийн эхний зүйлээ чухалчилж харахад нь тус болдог байна.







BusinessInsider сэтгүүлээс авав)

Жич: Монгол хэлний дүрмийн болон үг, үсгийн алдаа байвал та бидэнд комментоор болон холбогдох хэсгээр холбогдон мэдэгдэж бидэнд туслаарай. Бид мэргэжлийн сэтгүүлч, орчуулагчид биш тул маш олон алдаа гаргаж байгаа байх иймд танийг биднийг ойлгон бидний багахан ч гэсэн ажлыг минь дэмжиж ажиллахад бид баярлах болно.
Баярлалаа!
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23065
0 эможи
keyboard_arrow_up