Тамхины хайрцаг нь дээрх маш хэрэгтэй зөвлөгөө
1900-аад оны үед Gallaher брэндийн тамхины хамт амьдралд хэрэгтэй 100 зөвлөгөөг бичсэн картыг үйлдвэрлэдэг байжээ. Эдгээрээс одоог хүртэл амьдралд хэрэгтэй 7 зөвлөгөөг хүргэе.
1. Өргөс сугалах
Жижиг шилэн савны амсар хүртэл нь халуун ус хийгээд өргөс орсон газраа дарах хэрэгтэй. Удахгүй өргөсийг бумбадаж гаргах болно.
2. Цэцэг услах
Хэрэв олон хоногоор гэрээ эзгүй орхих тохиолдолд энэ аргыг хэрэглэж болох юм. Том савтай ус цэцэгнээс дээш түвшинд тавиад уртхан ноосон утас хоёр юм уу гурван давхраар нь эрчилж нэг үзүүрийг нь усны ёроол хүртэл хийж нөгөө үзүүрийг нь цэцэгний хөрсөнд булна.
3. Гадаа шүдэнз асаах
Салхитай үед шүдэнз асаахдаа шүдэнзний модны үзүүрийг зурагт үзүүлсэн шиг зорж асаавал илүү амар байх болно.
4. Гал унтраагч
450гр давс, 200гр хлорыг 2 л усанд найруулаад гал гарсан хэсэг рүү цацвал илүү үр дүнтэй.
5. Усны шүүлтүүр хийх
Гар аргаар ус шүүх бол хувингийн ёроолыг цоолж хувиндаа эхлээд чулуу, хайрга, бүдүүн ширхэгтэй элс, нарийн ширхэгтэй элс гэсэн дарааллаар хийх хэрэгтэй. Ингээд дээрээс нь усаа хийвэл байгалийн шүүлтүүр болно.
6. Тогонд цохиулсан хүнийг аврах
Хэрэв хэн нэгэн тогонд цохиулж байвал резинэн бээлийгүй л бол яаран салгах гэсний хэрэггүй. Та өөрөө тогонд цохиулж мэднэ. Шил юм уу хуурай модон дээр зогсож байгаад салгах хэрэгтэй. Тэгээд яаралтай эмч дуудаарай!
7. Уурласан нохойг зогсоох
Тань руу нохой дайрвал саваа авч түүнийг цохих гэж оролдсоны хэрэггүй. Савааныхаа үзүүрт малгай, хувцас гэх мэт зүйл өлгөж байгаад түүний анхаарлыг сарниулаарай.









