Хүний биеэс олдож байсан итгэмээргүй зүйлс

2015 оны 6 сарын 07

Та бидний бие организмд санаатай болон санамсаргүй байдлаар маш олон зүйлс тээгдэж байдаг. Тэдгээр нь амьд амьтнаас эхлээд зоос, мэс, бичгийн хэрэгсэл, үс, өт, төмөр зэрэг санаанд оромгүй зүйлс байх ажээ. Чухам хоолойгоор хэрхэн давж хадгалагдсаныг нь тааварлахын аргагүй юм.

Ихрийн шимэгч өрөөсөн

  • Энэтхэгийн иргэн Санжу Бхагата 1990-ээд оны тэртээ 9 сартай жирэмсэн мэт харагдахын зэрэгцээ амьсгалахад бэрх хачирхалтай тохиолдлоор нэлээд шаналж явжээ. Тэгтэл түүний хорвоод мэндлээгүй ихрийн өрөөсөн нь биеийг нь шимэгчлэн амьдарч байгааг эмч нар 1999 онд олж мэджээ. 
  • Ийм тохиолдол түүхэнд 100 орчим бүртгэгдсэн байдаг ба тэрбээр 1999 онд Мумбайн нэгэн эмнэлэгт хагалгаанд оржээ. Мэс засал хийсэн эмч Ажей Мехтагийн хэлснээр гэдсэнд нь дутуу бүрэлдсэн бэлэг эрхтэн, үс, дөрвөн мөч, эрүү гэх мэт биеийн маш олон хачирхалтай хэсэг байсан гэнэ. Түүгээр ч зогсохгүй гар, хөл нь маш сайн хөгжсөний зэрэгцээ хумс нь жигтэйхэн урт ургасан байсан аж. Санжей гэдсэндээ чухам юу байсныг мэдэхийг огтхон ч хүсээгүйн дээр эмч нарын таамаглаж байснаас илүүтэй хачирхмаар зүйлс гарсан нь анагаах ухааны түүхэн дэх итгэмээргүй сонин байлаа.

Шулуун гэдсэн дэх бэлгэвчтэй зүйлс

  • Флоридагийн шоронгийн хоригдол Нил Лансинг хаалттай торны цаана гарахаасаа өмнө санаанд оромгүй зүйлсийг биедээ тээж байгаад баригджээ. Тэрбээр тамхи, шүдэнз, тариур, уруул өнгөлөгчний сав, оксикодон эм зэрэг 30 гаруй зүйлийг анусандаа хийж орохыг завдсан юм. Эмч нарын оношилсноор Нил сэтгэцийн ямар ч эмгэггүй төдийгүй эдгээр зүйлээ бэлгэвчинд хийгээд анусандаа нуусан байсан юм.

Амьд мэлхий ба харх

  • БНХАУ болон дэлхийн зарим оронд харх, мэлхийг амьдаар нь залгих нь ходоод гэдэсний эмгэгийг анагаах, элдэв өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг сайн талтай гэж үздэг. Тэдний нэг нь БНХАУ-ын иргэн Янг Дингкай 40 гаруй жил модны мэлхий болон хархаар хооллож байгаа аж. Дан ганц хархаар зогсохгүй хулгана, хулганын гөлчгийгөөр ч гэсэн хооллодог тэрбээр өдөрт 20 хулгана идэж байсан тохиолдол бий гэнэ. Итгэхэд бэрх ч тэрбээр хооллолтын энэ хэв маягийг дагаснаараа ходоодны архаг өвчнөө анагааж чадсан аж.

Үс

  • “The New England Journal of Medicine” сэтгүүлийн 2007 оны дугаарт нэгэн хачирхалтай мэдээлэл нийтлэгджээ. Энэ нь 18 настай охины гэдэснээс мэсийн аргаар мах их хэмжээний үс гаргаж авсан тухай байсан ба тэрбээр хэвлийдээ 4.5 кг жинтэй үс тээж явжээ. Эмч нарын үзсэнээр хугацаа алдсан бол үс нь гэдсийг нь бүрхэж үхэлд хүргэх аюултай байсан төдийгүй охин өөрийнхөө үсийг иддэг Трихофагия зуршил (эмгэг) - тай байсан гэнэ.

Төмөр

  • Францын уран бүтээлч Мишель Лотито (1950 - 2007) нь 16 настайгаасаа санаанд оромгүй зүйлс идэх хоббитой болж, хоббигоо олныг алмайруулсан энтертайнмент үзүүлбэрийн төвшинд хүргэсэн байдаг. Тэрээр 1959 - 1997 онд нийт 9 гаран тонн металл эд зүйлс идсэн гэнэ. Эдгээрт унадаг дугуй 18, дэлгүүрийн бараа зөөвөрлөдөг тэрэг - 15, зурагт - 7, лааны суурь - 6, ор - 2, онгоц - 1 (1.5 тонн жинтэй), авс - 1, ган гинж - 400 м, мөн хагарсан чийдэн, дарсны хундага зэрэг маш олон зүйл ордог бөгөөд эрдэмтэд гайхмаар зуршлынх нь нарийн учрыг одоо ч тайлаагүй хэвээр аж.

Тархины хавдар биш өт

  • Хэд хэдэн удаагийн шинжилгээгээр тархины хавдартай хэмээн оношлогдсон АНУ-ын иргэн Розмари Альварез 2008 онд мэс засалд орж хавдраа авахуулжээ. Тэгтэл мэс заслын үеэр эмч нарын санаанд оромгүй зүйл болсон нь тэрбээр хавдартай биш, харин тархинд нь орсон өтнөөсөө болж гар нь хөшиж, хараа нь муудаж байсныг олж мэджээ. Ингээд хагалгаа амжилттай болж эцэст нь  “Гараа сайн угаа, гараа л сайн угаа” гэж хэлсэн юм.

Мэсний цуглуулга

  • Их Британий 52 настай иргэн Маргарет Дэллман гэдэг эмэгтэйн биеэс 78 төрлийн халбага, сэрээ, хутга мэсийг гаргаж авсан тохиолдол 2009 онд гарчээ. Мөн түүнчлэн нэгэн эр найз охиныхоо анус руу бургуйтай цемент чихсэн явдал гарсан тухай “The Daily Mail” сэтгүүлд бичжээ.

Фломастр

  • 25 жилийн турш фломастр тээж яваагаа мэдээгүй 76 настай нэгэн эмэгтэй суулгалт өгч, тураалтай гэсэн оноштойгоор эмнэлэгт ханджээ. Эмч нар нарийн шинжилгээ хийж гэдсэнд нь фломастр байгааг олж илрүүлсэн гэнэ. Хамгийн гайхалтай нь тэр эмэгтэй фломастр тээж яваагаа огт мэдээгүй байсан төдийгүй мэс заслаар гаргаж авсан фломастр нь зурахад, бичихэд бэх нь тод, зүгээр гарч байсан нь үнэхээр хачирхалтай.

Зоос

  • 2011 онд 28 настай байсан Кулешвар Сингхийн биеэс эмч нар 5.8 кг жинтэй зоос, төмөр эд зүйлсийг гаргаж авчээ. Эдгээрт нь зоос - 421, түлхүүр - 3, унадаг дугуйн эрэг шураг - 19, загасчлах хэрэгсэл - 197 байсан гэнэ. Эмч нарын эцсийн дүгнэлтээр Сингх шизофренитэй, бас элдвийг идэх “PICA” өвчтэй болох нь тогтоогджээ.

Соронз, төмөр бөмбөлөг

  • Төмөр бөмбөлөг, соронз зэргийг чихэртэй андуурч идсэн найман настай охины тухай нийтлэл 2009 онд гарсан юм. Тэрбээр АНУ-ын Индиана мужид амьдардаг бөгөөд ээжийгээ нөгөө өрөөнд байх хооронд нь 20 төмөр бөмбөлөг, 10 соронз идчихсэн байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
22670
1 эможи
keyboard_arrow_up