Монгол орны тухай сонирхолтой 10 тоон баримт

2015 оны 6 сарын 06

  1. Монгол мал дэлхийн найм дахь амьд гайхамшиг.
     
  2. Монгол орон газар нутгийн хэмжээгээрээ азид 16, дэлхийд наймд бичигддэг.
  3. Авлигын индексээрээ 83-р байранд бичигддэг. Авлигын түвшин- 86% /дэлхийд нэгд/, Төрийн албан хаагчдын авлигын түвшин- 77% /дэлхийд 12-т/ Цагдаа нарын авлигын түвшин- 66% /дэлхийд 49-д/ 2012 оны байдлаар нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ- 5372 ам.доллар
  4. Монголын тэнгэр жилийн дунджаар 257 хоног нь цэлмэг байдаг.
  5. Монголын говь дэлхийн тав дахь, Азийн хамгийн том цөл.
  6. Газар нутаг нь далайн төвшнөөс дунджаар 1580 метр өндөр. Дэлхийн хамгийн өндөрлөг орны нэг.
  7. НҮБ-ын тооцоогоор 1990-ээд оноос хойш нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо нь дэлхийн орнуудаас хамгийн хурдан буурсан. 1970-1975 онд нэг монгол эмэгтэйд 7.33 хүүхэд ногдож байсан бол эл тоо 2005-2010 онд дөрөв дахин  буурч 1.87 болжээ.
  8. 2002 онд Умард Ирландын Ольстерийн их сургуулийн профессор Ричард Линн, Финляндын Тамперийн их сургуулийн эрдэмтэн Тату Ванханен нарын хэвлүүлсэн “IQ ба Үндэстнүүдийн өв” номонд бичсэнээр монгол хүмүүс IQ-ний дундаж төвшингөөр 81 тусгаар орноос 17-д жагсчээ. Монголчуудын оюуны чадамжийн дундаж үзүүлэлт IQ  нэгжээр 98 бөгөөд энэ нь Австрали, Дани, Франц, АНУ-ынхтай ижил, Финлянд, Орос, Израиль, Грек зэрэг орныхоос илүү юм.
  9. Үлэг гүрвэлийн чулуужсан өндөг анх 1920-иод онд Монголын говиос олдсон.
  10. Дэлхийн 2000 гаруй үндэстнээс устаж мөхсөөр 260 гаруй үлдсэн гэдэг. Тэдний нэг нь Монгол үндэстэн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22655
0 эможи
keyboard_arrow_up