Ихрүүд нэгнээ тээж төржээ

Хонконгд мэндэлсэн нэгэн охин эхээс төрөхдөө л жирэмсэн байжээ. Тодруулбал, эхийнхээ хэвлийд бүрэлдсэн гурван ихрийн нэг нь л хорвоод мэндэлж, нөгөө хоёр нь түүний гэдсэнд “нуугдсан” байж. Ихрүүдээ тээж төрдөг ийм тохиолдол анагаах ухаанд тун ховор аж. Ингэхдээ өөрийн ихэр уургаараа “жирэммслэх” явдал эрэгтэй, эмэгтэй хүүхдэд ялгаагүй тохиолддог байна. Эрдэмтдийн тайлбарласнаар шинжлэх ухаан ийм үр хөврөлийн учир шалтгааныг одоо болтол тогтоож чадахгүй байгаа аж. Охины ээж болох бүсгүй нярайлахаасаа өмнө ЭХО оношилгоонд ороход урагт хавдар үүссэн байж болзошгүй гэж эмч нар мэдээлсэн байна. Ингээд охиныг төрөөд гурван долоо хоносны дараа хагалгаа хийхэд элэг болон бөөрөнд нь 9.3, 14,2 гр жинтэй ураг наалдсан байжээ
