Нойр ч бас хөгширдөг

2015 оны 2 сарын 06

Хүний нас хөгшрөхтэйгээ зэрэгцэн нойр хүртэл хөгжширдөг болохыг эрдэмтэд баталжээ. Залуу насанд хүн бөх гэгч нь нойрсч, хэр баргийн чимээнд сэрэхгүйгээр унтдаг. Харин нас өтлөх тусам хүн нойрондоо муудан, амархан сэрдэг, нойр хүрэхгүй хулжин эргэж хөрвөөдөг. Энэ нь таны нойр хөгширч байна гэсэн үг аж. Нойр муудахын зэрэгцээ биеийн хөгшрөлт мөн төдийчинээ хурдан хөгширдөг байна. Иймд эрт хөгширөхгүй тайван нойрсоё гэвэл унтахаасаа нэг цагийн өмнө агаарт гарах, унтахын өмнө хөлөө бүлээн усанд 10-20 минут дүрж байлгавал бөх гэгч нь нойрсч хөгширөлтийг удаашруулдаг аж. Харин унтахаасаа өмнө кофе, шоколад идэх нь хортой бөгөөд нойрыг сэргээдэг байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17263
0 эможи
keyboard_arrow_up