Улсын наадамд дөрөв давсан аймгийн арслан Т.Дүүрэнсарангаас допингийн төрлийн бодис илэрчээ

2026 оны 8 сарын 18

Arslan.mn

Энэ жилийн наадмын хүчит бөхийн барилдаанд дөрөв давсан Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат аймгийн арслан Т.Дүүрэнсарангаас хориотой төрлийн бодис илэрсэн гэж өчигдөр (2026.08.17) Допингийн эсрэг үндэсний байгууллагаас мэдээлжээ.

Сорьцыг шинжлүүлэхэд S1.1 ангилалд хамаарах анаболик андрогены стеройд болох дростанолоны метаболит илэрч, А сорьцод сөрөг аналитик илэрц (AAF) бүртгэгдсэн. Тус бодис нь Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хориглосон жагсаалтад хамаардаг.

Дростанолон нь Хориглосон жагсаалтын тусгайлан заагаагүй бодисын ангилалд хамаардаг. Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу 2026 оны долоодугаар сарын 12-ны өдрөөс эхлэн түр түдгэлзүүлсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, өчигдөр (2026.08.17) өдөр албан ёсоор баталгаажууллаа.

Тамирчин Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу Б сорьцоо нээлгэж шинжлүүлэх хүсэлт гаргах, лабораторийн баримт бичгийн багцыг авах, тайлбар болон нотлох баримт гаргах, сонсголын буюу анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх эрхтэй.

А сорьцын сөрөг аналитик илэрц нь дангаараа допингийн эсрэг дүрмийн зөрчил эцэслэн тогтоогдсоныг илэрхийлэхгүй. Хэрэв үр дүнгийн удирдлагын ажиллагааны үр дүнд тамирчин допингийн эсрэг дүрмийн зөрчил үйлдсэн нь эцэслэн тогтоогдвол Допингийн эсрэг үндэсний дүрмийн 10.53-т заасны дагуу сорьц цуглуулсан өдрөөс хойш оролцсон холбогдох тэмцээн, уралдааны үр дүнг шударга ёсны зарчмыг харгалзан хүчингүй болгох, медаль, оноо болон шагналыг хураах зэрэг үр дагавар үүсэж болзошгүй.

Сонирхуулахад, Т.Дүүрэнсаран энэ жилийн үндэсний их баяр наадмын дөрвийн даваанд гарди цолны болзол хангасан М.Лхагвагэрэлд өвдөг шороодсон.

Эх сурвалж: Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670237
0 эможи

Зочин
2026-08-18 14:01
Ишш муу ишэгний давсаг муу байхаас яах вэ дээ допин шаагаад ч нэмэргүй амьтан шив дээ 5 давж ч чадахгүй бөлдөг минь наад бөхөөсөө холд чам шиг давсагийн хийдэг спорт биш
keyboard_arrow_up