Сүхбаатар аймгийн морины комиссын гишүүн Т.Баярхүү өөрийн уяач У.Тамирын хязааланг хүчээр айрагдуулж, хууль зөрчсөн нь ИЛЧЛЭГДЛЭЭ

2026 оны 7 сарын 24

Arslan.mn 

“Зүүн Бүсийн хурд-2026” наадмыг Сүхбаатар аймгийн Морины комисс будлиантуулан, өөрийн хамаарал бүхий уяачдын морыг хүчээр айрагдуулж буй талаар бид өмнө мэдээллэсэн.

Тодруулбал, Өнөөдөр  “Зүүн Бүсийн хурд-2026” наадам эхэлж, эхний өдрөөсөө хууль зөрчин шүүмжлэл дагуулаад эхлэв. Рашаант сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Амартүвшингийн хээр зүсмийн хязаалан барианд орж, түрүүлж ирсний дараа хяналтын дахин хэмжилт хийж хоёр удаа хэмжээнд орж байсанг Сүхбаатар аймгийн уяач У.Тамирын 6-т орсон морины эзний хамт хэмжилт хийж буй комиссын гишүүдэд нөлөөлж, өөрсдийн зоргоор дахин илт худал хэмжилт хийж хүчээр уяач У.Тамирын морыг 5-т оруулан айрагдуулжээ. 

Морьдыг гараанаас  гарахад нь хэмжилт хийж тэнцсэн бүх морьдоо уралдуулсан хэрнээ барианд орж түрүүлсэн морио дахин хэмжинэ хэмээн шинэ “журам” гаргаж ирэн будлиантуулсан байна. Бусад аймаг, бүсээс ирсэн уяачид уг хууль бус үйлдлийг эсэргүүцэн, Сүхбаатар аймгийн морины комисст гомдол гаргажээ. Сүхбаатар аймгийн “Ноёны морь” айрагдахгүй бол өөр аль ч уяачийн морь түрүүлэхгүй ээ гээд хээв нэг доромжилдог морины комисстой аж.

Тэгвэл Сүхбаатар аймгийн морины комиссыг өөрийн харцаар хөдөлгөж, бусдын хандивыг буруу гараар цувчуулж буй Төмөрхуягийн Баярхүү гэж хэн бэ?

Төмөрхуягийн Баярхүү нь Сүхбаатар аймгийн Онгон Сумын уугуул, аймгийн морины комиссын гишүүн,  Жавхлант Шарга уяачдын холбооны тэргүүнээр ажилладаг. Түүний уяач Уртнасангийн Тамир нь энэ жил Зүүн бүсийн хязаалан насанд морио уралдуулж, Т.Баярхүүтэй нийлэн ийнхүү будлиан үүсгэн, хууль зөрчин өөрийн морио хүчээр айрагдуулж олны хэл ам, шүүмжлэлийг дагуулаад буй.

Төмөрхуягийн Баярхүү нь олон арван аж ахуйн нэгж, уяачид, иргэдээс их хэмжээний хандив босгожээ. Хэдэн тэрбумаар нь цугласан хандиваар нас насны морьдыг шудрагаар байлах нь битгий хэл өөрийн уяачдаа авч өгөхөөр ийнхүү хууль зөрчин улайрав.

Сүхбаатар аймгийн морины комисс, Т.Баярхүүгийн хуйвалдаан үүгээр тогтсонгүй. Өнөөдөр уралдсан Хязаалан насанд малын эмчийн шийдвэрээр хууль зөрчин соёолон насны морь уралдуулан 4-т хурдалсан хэмээн шагнаж буй гэх. Нутаг, нутгаас ирсэн уяачдыг гадуурхан хууль зөрчин Сүхбаатарын морьдыг оруулж буй үйлдэлд хэн хариуцлага тооцох вэ?

Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн Д.Дагвадоржоос Жавхлант Шарга уяачдын холбооны тэргүүн Т.Баярхүүд нэн даруй хариуцлага тооцохыг нэр бүхий уяачид шаардаад эхэлжээ.

Сүхбаатар аймаг наадмаа ч хийж чадахгүй гадны уяачдыг гадуурхаж, цугласан хандиваа хууль бусаар тарааж наадамчин олны итгэлийг алджээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669995
1 эможи

Зочин
2026-07-25 01:11
Угаасаа л айргийн 5 морийг уралдаж ирсэний дараагаар дахин хэмжилт хийдэг шд.
Зочин
2026-07-24 21:37
Яадаг новш вэ гархад нь хэмжсэн юм бол ирхээр нь ялгаврлан гадуурхаж луувар хииж болохгүй шүү дээ уралдаад ирсэн адууг
Зочин
2026-07-24 21:21
Бузрууд сууж бгаа зураг бна
keyboard_arrow_up