ТАНИЛЦ: Аймгийн наадмуудын хуваарь

Засгийн газрын 143 дугаар тогтоолоор зарим аймгуудын баяр наадам болон хурдан морины бүсийн уралдааныг зохион байгуулах хугацааг тогтоосон. Тус тогтоолын дагуу
- Дундговь, Завхан, Сүхбаатар аймгуудын баяр наадам энэ 24-нөөс 26-ны өдрүүдэд,
- Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойн баяр наадам энэ сарын 23-25-ны өдрүүдэд, Баянхонгор аймгийн 85 жилийн ойн наадам энэ сарын 25-наас 26-ны өдрүүдэд тус тус болно.
Наадмын дараах цаг үеийн асуудлуудыг хэлэлцэх, бэлтгэл ажлыг хангах зорилгоор Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар өнөөдөр/2026.07.20/ шуурхай хурал зохион байгууллаа. Тус хурлаар дараах чухал асуудлуудыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд:
-Засгийн газрын тогтоолоор батлагдсан Сүхбаатар аймагт болох Зүүн бүсийн Даншиг хурдан морины уралдаанд томилолтоор ажиллах мэргэжилтнүүдийг томилох, бэлтгэлийг хангах;
-Хугацаат албан бичгүүдийг яаралтай хааж дуусгах;
- Гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайланг хэлэлцэх зэрэг цаг үеийн чанартай ажлуудыг багтаав.
