Өнөөдөр “Дэлхийн адууны өдөр”-өөр Хүй 7 худагт 10 мянган морьтны их жагсаал болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар НҮБ-аас баталсан “Дэлхийн адууны өдөр”-ийн анхны олон улсын баярын албан ёсны нээлт өнөөдөор буюу 2026 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 11:00 цагт Хүй долоон худагт болно.
Энэ бол Монголчуудын мянга, мянган жилийн турш өвлөн тээж ирсэн адууны соёл, нүүдэлчдийн ахуй, хүн, адуу хоёрын салшгүй холбоог дэлхий дахинд таниулах онцгой мөч хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдээлж буй.
Мөн хүн төрөлхтний түүхийг хамт бичилцсэн монгол адуунд зориулсан энэхүү өдөр нь нүүдэлчдийн соёл иргэншлийн үнэ цэнийг олон улсад түгээн дэлгэрүүлэх, монгол өв соёлыг шинэ агуулгаар сурталчлан таниулах чухал ач холбогдолтой гэдгийг онцолж байгаа юм.
“Дэлхийн адууны өдөр”-т дэлхийн 50 гаруй орны зочид, төлөөлөгчид оролцох юм байна. Дэлхийн 60 сая гаруй адууны 5 сая гаруй нь манай улсад байдаг. Манай улс адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог байна.
Маргаашийн хөтөлбөрийг танилцуулж байна.

