ФОТО: Дэлхийн адууны өдрийн соёлын хүрээд “Адууны тамга“, “Морин хуур“ үзэсгэлэнг дэлгэж, сонирхуулж байна

“Дэлхийн адууны өдөр“ Хүй долоон худагт үргэлжилж байна.
Энэ хүрээнд өнөөдөр “Морьтны гайхамшиг” үзүүлбэр, жороо морьдын уралдаан үзэгчдийн хүртээл болно.
Мөн Дэлхийн адууны өдрийн соёлын хүрээд "Ауудны тамга", "Морин хуур" үзэсгэлэнг дэлгэж, сонирхуулж байна.
Үзэсгэлэнд хуур урлаачдын бүтээсэн хүн төрөлхтний соёлын биет болон биет бус өв, монгол үндэстний бахархлыг бадраах эрт болон орчин цагийн морин хуурыг дэлгэн толилуулж байна.
Энэ үеэр Морин хуурч С.Баярсүрэн жуулчдад морин хуурын үзэсгэлэн толилуулахын хажуугаар үндэсний хөгжмийн нэг болох Морин хуур хөгжмийн тоглож, сурталчилан таниулж байна.
Монгол адууны өв соёл, морин спорт, үндэсний урлаг, нүүдэлчдийн уламжлалыг нэг дороос мэдрэх боломжтой юм.

















