ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын өнөөдрийн ХӨТӨЛБӨР
2026 оны 7 сарын 11

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг хүргэж байна.
Азарга 07:00 цагт мордоно. Сурын талбайд Үндэсний сурын хасаа харвааны эхэн өргийн адаг болно. Үндэсний их баяр наадмын албан ёсны нээлт 11:00 цагт эхэлнэ. Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлж гурвын даваа 20:00 цагт дуусах төлөвтэй байна.
"Мөнхөд орших Монгол наадам" үдшийн тоглолт 21:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ. Мөн "Улаанбаатарын үдэш" цэнгүүн Сүхбаатарын талбайд болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669832
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
