Наадмын барилдаанд бүртгүүлсэн ч зодоглохгүй бөхчүүдийн хасалтыг өнөөдөр хийнэ
2026 оны 7 сарын 09

Улсын наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа маргааш /2026.07.10/ эхэлнэ.
МБҮХ-ноос Улсын баяр наадамд барилдахаар бүртгүүлсэн бөхчүүдээс аймаг, сумын баяр наадамд барилдаж, улсын баяр наадмын бөхийн барилдааны нэгийн даваанд гарахгүй, хий даваа гардаг зөрчлийг арилгах үүднээс аймаг, суманд барилдаж байгаа болон бусад шалтгаанаар барилдахгүй бөхчүүд бүртгэлийн хасалтыг өнөөдөр буюу долоодугаар сарын 09-ны 18.00 цагт хийхээр болжээ. Хэрэв хасалт хийлгэлгүй маргаашийн нэгийн даваанд гарч барилдахгүй даваа хийдүүлсэн тохиолдолд зохих хариуцлагыг тооцохыг анхаарууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669812
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
