ТАНИЛЦ: “Дэлхийн адууны өдөр“ арга хэмжээний НЭГДСЭН ХӨТӨЛБӨР

2026 оны 6 сарын 29

Arslan.mn

"Дэлхийн адууны өдөр" арга хэмжээг долоодугаар сарын 11-13-нд “Хүй долоон худаг”-т зохион байгуулна.

Тодруулбал, НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн хуралдаанаар баталсан “Дэлхийн адууны өдрийн тухай” /World Horse Day/ тогтоолд хамтарсан 56-н улсын адуун соёлын өвлөн уламжлагчид, зүтгэлтнүүдийн төлөөлөл Монгол Улс, Улаанбаатар хотод чуулна.

Тэгвэл тус арга хэмжээний НЭГДСЭН ХӨТӨЛБӨР гарлаа.

“ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”АРГА ХЭМЖЭЭНИЙ 07 САРЫН 13-НЫ ӨДРИЙН ХӨТӨЛБӨР

2026.07.13 Хүй долоон худаг

  • 07:00-10:30 Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улсын морин уралдаан (Морь барианы талбайд)
  • 11:00-11:40 “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээний нээлтийн ёслолын арга хэмжээ
  • 11:40-13:00 Түмэн морьтны их жагсаал (Морь барианы талбайд)  
  • 13:00-13:30 “Олон улсын морин уралдаан болон тэмцээний шагнал гардуулах ёслол  (Монгол адууны соёлын хүрээ, төв тайзнаа)
  • 13:30-14:10  Дэлхийн адууны өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан  (Монгол адууны соёлын хүрээ, төв талбайд)
  • 14:10-14:40 Үндэсний их баяр наадамд Түрүүлсэн, Үзүүрлэсэн, Шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулах ёслол (Монгол адууны соёлын хүрээ, төв тайзнаа)
  • Морин циркийн үзүүлбэр, урлагийн тоглолт 14:40-15:00 (Монгол адууны соёлын хүрээ төв талбайд)
  • 15:00-17:15 Дэлхийн адууны өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан  (Монгол адууны соёлын хүрээ, төв талбайд)
  • 17:15-17:45 Сонголмол дунд болон бага насны морин уралдаан, жороо морины уралдааны түрүүлж айрагдсан, морьдын шагнал гардуулах ёслол (Монгол адууны соёлын хүрээ, төв тайзнаа)
  • 17:45-18:00 Дэлхийн адууны өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан  (Монгол адууны соёлын хүрээ төв талбайд)
  • 18:00-18:30 Дэлхийн адууны өдөрт зориулсан хүчит бөхийн барилдааны Түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулах ёслол (Монгол адууны соёлын хүрээ, төв тайзнаа)  
  • 19:00-21:00 “Дэлхийн адууны өдөр” хаалтын арга хэмжээ (Монгол адууны соёлын хүрээ, төв тайзнаа, тусгай хөтөлбөрөөр)

09:00-19:00 Тусгай хөтөлбөрөөр:

  • “Адууны соёл” тусгай үзэсгэлэн, худалдаа (Монгол адууны соёлын хүрээнд)
  • “Адуучин тэмцээн”, “Уурга, ташуур шүүрэх тэмцээн”  (Морин спортын талбайд)
  • “Морьт харвааны тэмцээн (Морь барианы талбайд)
  • “Монголжин буухиа” бэсрэг тэмцээн  (Морин спортын талбайд)

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669636
1 эможи

keyboard_arrow_up