АТҮТ: Хятад улстай ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг сайжруулах чиглэлд хамтран ажиллана
2025 оны 7 сарын 29
Монгол Улсын Автотээврийн төлөөлөгчид болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шиньжан Уйгарын Өөртөө Засах Орны Автотээврийн төлөөлөгчдийн 2025 оны ээлжит уулзалт 7 дугаар сарын 17-ны өдрөөс 21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдав.
Тус уулзалтаар Монгол улс болон БНХАУ-ын хооронд хийгдэж буй ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг зохион байгуулах, сайжруулах чиглэлээр олон ажлуудыг хамтран хийж хэрэгжүүлэхээр харилцан тохиролцлоо гэж Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









664609
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс