Шагайн харвааны тэмцээнд Дархан аварга Г.Өсөхбаяр түрүүлжээ

2025 оны 2 сарын 24

Arslan.mn

"Их өвийн эзэд" үндэсний бөхчүүд, шагайн харваачдын хамтарсан үндэсний шагайн харвааны нөхөрсөг тэмцээн боллоо. 

Бөхчүүдийн цуваа харвааны төрөлд:

Нэгдүгээр байр:

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Даяар дуурсагдах Дархан Аварга Г.Өсөхбаяр;

Хоёрдугаар байр:

Баянхонгор аймгийн Заг сумын харьяат улсын начин дүүгүүр Д.Цэрэнтогтох;

Гуравдугаар байр:

Архангай аймгийн Хотонт сумын харьяат Аймгийн арслан Л.Жамбал;

Багийн харвааны төрөлд:

-Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан Монгол Улсын Арслан Д.Ганхуяг ахлагчтай “Номт Даншиг” баг Тэргүүн байр,

-Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Даяар дуурсагдах Дархан Аварга Г.Өсөхбаяр ахлагчтай “Алдар спорт хороо” баг Дэд байр,

-Төв аймгийн Сүмбэр сумын харьяат Монгол Улсын начин Г.Ганжад ахлагчтай “Дүнжингарав” баг гуравдугаар байрт тус тус шалгарчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661905
1 эможи

keyboard_arrow_up