Хаалтын барилдаанд Улсын харцага Н.Золбоо түрүүллээ

2024 оны 6 сарын 09

Arslan.mn
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хороог үүсгэн байгуулсны түүхт 40 жилийн ойд зориулсан, Сайхан сумын харьяат, Монгол Улсын начин Батсайханы Дэлгэрсайханы нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, "Хүч" спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Нэгдэл” клуб, “Их богд” дэвжээний бөх, үнэн зоригт улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Бердимуратын Серик үзүүрлэв. 

Дөрөвт Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Нэгдэл" клуб, "Мөнхөд Ашидын Зам" ХХК, "Эрдмин" ХХК, "Даян" дэвжээний бөх, улсын харцага Ш.Пүрэвгарьд, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, 'Алдар' спорт хороо, 'Залуу ноёд" ХХК,  "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын харцага С.Сүхбат нар шалгарлаа. 

Наймд аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар, аймгийн арслан Б Төмөрбаатар, аймгийн арслан Э.Батсуурь, аймгийн заан Б.Баянсүх нар үлдэв. 

Нэрэмжит барилдаанаа зохион байгуулж буй улсын начин Б.Дэлгэрсайханд МҮБХ болон ажлын хамт олон, нутгийн ахан дүүс, найз нөхөд, үе тэнгийн бөхчүүд, нутгийн бөхчүүд тэргүүтэй олон хүмүүс хүндэтгэл үзүүллээ. 
Arslan.mn

Ийнхүү намрын нээлтээс хойших 115 дахь удаагийн уг барилдаанаар МҮБХ-ноос зохион байгуулдаг улирлын барилдаанууд өндөрлөж байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657407
0 эможи

keyboard_arrow_up