СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүнсний дэлгүүрийг машинаараа мөргөсөн жолооч төмөр эд ангид ХАВЧУУЛАГДЖЭЭ

2023 оны 10 сарын 19

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны “Жаргалант”-ын 28 дугаар гудамжинд хүнсний дэлгүүрийн байшинг суудлын автомашин мөргөж, нэг хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байна.

Энэ тухай дуудлага мэдээлэл өчигдөр буюу /2023.10.18/-ны өдрийн 11:40 цагт ОБГ-т ирсэн бөгөөд Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 18 км зам туулан 12:02 цагт очиход хүнсний дэлгүүрийн 15х10 метрийн хэмжээтэй байшинг иргэн Д /32 настай эрэгтэй/ суудлын автомашинаар мөргөж автомашины эд ангид хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
651972
2 эможи

keyboard_arrow_up