Ерөнхий сайд аа, эрчим хүчний сэргэлтийн нэг Таван толгой цахилгаан станц цаасан дээр үлдэх үү!!!

2023 оны 9 сарын 06

Arslan.mn

Ерөнхий сайд аа, эрчим хүчний сэргэлтийн нэг Таван толгой цахилгаан станц цаасан дээр үлдэх үү!!! Ерөнхий сайд аа, “Стратегийн бүтээн байгуулалтын ажлыг санаатай зогсоосон, улсад их хэмжээний хохирол учруулсан хүмүүсийг шалгаж, хохирлыг нэхэмжилнэ” гэж хэлсэн чинь хэвээрээ биз дээ.

Гацаад зогсчихсон төслүүдийнхээ асуудлыг шалгаж үзэхгүй бол юун Шинэ сэргэлтийн бодлогын Эрчим хүчний сэргэлт болох гээд байна шүү. Энэ Монгол Улс чинь эрчим хүчний хараат бус болчихвол хэн нэгэн, хэсэг бүлэг хүн үхчих гээд байгаа мэт томоохон эх үүсвэрүүдийн бүтээн байгуулалтын ажлуудыг гацаасаар 20 гаруй жил байгааг хүн бүр мэднэ. Жишээлбэл, Таван толгой, Багануурын цахилгаан станц, Бөөрөлжүүт, Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц зэргийг монголчууд аль барьчих боломж гарсан. Харамсалтай нь хөнжилдөө хөлөө жийлцэж буй мэт “үзэлцсээр” гацаасаар өнөөг хүргэсэн. Бүх асуудлыг Засгийн газрын түвшинд тохирч, шийдвэр гаргаад гэрээ байгуулах гэхээр л хэн нэгэн “үл үзэгдэгч гар” зогсоочихдог. Харин одоо Засгийн газраас дэмжээд төслүүдийг явуулахаар болсон ч өнөөх үл үзэгдэгч гар” үсрээд гараад иржээ.

Тийм болохоор Монгол Улсын Засгийн газар сүүлийн 10 гаруй жил хичээж, зүтгэж байгаа Таван толгой цахилгаан станцын ажил ч таг болчхож. Бүр хамгийн сүүлд дээрх эх үүсвэрийг барихаар зарласан тендерийн чимээ сураггүй. Уг нь түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр Таван толгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, ашиглалтад хүлээлгэн өгөх гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах тендер байсан юм.

Байсан юм гэдэг нь энэ тендерийг 2023 оны зургаадугаар сарын 12-нд 45 хоногийн хугацаатай зарлаж, долоодугаар сарын 27-нд нээлт хийсэн. Гэвч таг алга болчихсон, чимээ сураг үгүй. Тиймээс өнөөг хүртэл чимээгүй болчихсон тендерийнхээ араас “ган” хийхгүй байгаа оролцогчдыг нь сонирхлоо. Тендерт China Western Power Industrial Co., Ltd (БНХАУ), Beijing Beizhong Steam Turbine Generator Co., Ltd (БНХАУ) болон Майнс Ап ХХК-ын (Монгол улс) түншлэл 676 сая ам.долларын төсвөөр барихаар саналаа ирүүлжээ. Харин нөгөө нь MiTime International Co.,Ltd (Камбуж) компани дангаараа оролцох бөгөөд нийт 698 сая ам.долларын төсөвт өртгөөр барьж өгнө гэжээ. Эхний оролцогч түншлэлийн гишүүн China Western Power Industrial Co., Ltd (CWPC) нь 1983 онд Сычуань мужийн Зигонг хотод үүсгэн байгуулагдсан. 2011 онд Шэньжэний хөрөнгийн биржид бүртгэгдсэн хувьцаат компани байна. Үндсэндээ 40 гаруй жилийн туршид эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж буй энэ салбартаа ганц БНХАУ-аар тогтохгүй дэлхийн 50 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг аж. Олон улсад танигдсан, нэр хүндтэйгээс гадна зах зээлийн өнөөгийн үнэлгээ 100 тэрбум юань буюу 13 тэрбум ам.доллар даваад байгаа БНХАУ-ын эрчим хүчний салбарын хөрөнгийн зах зээл дээр гарсан тэргүүлэх хувийн компаниудыг нэг юм байна. Мөн банк санхүүгийн салбарт буюу Zigong Bank болон Zigong Rural Commercial Bank-д стратегийн хөрөнгө оруулалт хийж, Zigong банкны хамгийн том хувьцаа эзэмшигч, Мөн цаашлаад Хэйхэй Хөдөөгийн арилжааны банк, Бээжингийн Хуаши хөрөнгө оруулалтын сангуудад хувь, хувьцаа эзэмшдэг тухай нь вебсайтад нь байна. Энэ түншлэлийн гишүүн БНХАУ-ын Beijing Beizhong Steam Turbine Generator Co., Ltd. Анх 1958 онд байгуулагдахдаа Бээжингийн хүнд цахилгаан машин механизмын үйлдвэр гэж байгаад 2000 онд Бээжингийн BEIZHONG уурын турбин генератор ХХК болон нэрээр үйл ажиллагаагаа явуулдаг болсон.

Тус компани нь АНУ-ын General Electric олон Францын Alston-ийн технологиор Хятад дахь уурын турбин, генераторын томоохон үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд дэлхийн жишигт нийцсэн импульсийн болон урвалын төрлийн турбинуудын цорын ганц үйлдвэрлэгч юм. Тэдний Монгол талын хамтрагч нь МайнсАп ХХК. Тэд 25 жилийн түүхтэй Моннис группийн охин компани бөгөөд 2009 онд байгуулагдсан сүүлийн 14 жилийн хугацаанд уул уурхай, барилга, дэд бүтцийн төслүүдийг дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжөөр ханган ажилладаг, 2023 онд Монгол Улсын топ 100 аж ахуйн нэгжийн нэг байх юм. Харин тендерт ганцаараа барьж чадна гэж орсон хоёр дахь оролцогч нь Mitime International компани. Энэ компанийн талаарх мэдээлэл бараг байхгүй. Ердөө Mitime (Cambodia) Co.,Ltd гэсэн л хайлтын илэрц гарч ирэх бөгөөд 2018 онд байгуулагдсан, захирал нь БНХАУ-ын иргэн Tian Haoming гэж гарч ирж байгаа юм. Ингээд ч зогсохгүй энэ нь 2022 оны зургаадугаар сарын 2-нд Монгол Улсад байгуулагдсан Tian Haoming гэх захиралтай Митайм Монголиа компанитай мэдээлэл нь давхцана.

Мөн MITIME Beijing Construction Co., Ltd-ийг (MITIME Beijing) нь 2020 онд байгууласан байдаг бөгөөд одоогоор дөрөвхөн ажилтантай жижиг компани байна. Өөрөөр хэлбэл эрчим хүчний салбарт танигдах нь байтугай өмнөх туршлагыг нь ч хайгаад олдохгүй цаасан дээрх компани гэхэд хол зөрөхгүй. Дээрхээс харьцуулаад харахад MiTime International компани тендерт оролцогчдод тавигдаж байгаа наад захын техник, санхүүгийн болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлагыг ч хангах эсэхэд эргэлзээ үүсэж байна юм. Хоёрхон оролцогчтой хэрнээ нэ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650535
1 эможи

keyboard_arrow_up