Ц.Магалжав: Даншиг наадмын бөхийн бай шагнал бусад наадмаас өндөр. Мөн Даншигийн цол олгоно
НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоо худагт зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбогдуулан зохион байгуулагчид наадмын талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Монгол бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав “Даншиг наадам-хүрээ цам 2023”-ын бөхийн барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулна. Энэ удаад үндэсний бөхийн 256 хүчит бөх, Өвөрмонгол, Буриадын 64 бөх зодоглоно. Барилдааныг уламжлал ёсоор сугалаагаар зохион байгуулна. Орон нутагт 3-4 наадам давхцаж байгаа ч зодоглох бөхийн тоо хангалттай.
Одоогоор ӨМӨЗО-оос 19 бөх хүрэлцэн ирээд буй. Бай шагналын хувьд бусад наадмаас өндөр, мөн Даншигийн цол олгоно. Цолны хувьд түүх, уламжлалаа сэргээн 2015 оноос олгож эхэлсэн гэсэн юм.