Arslan.mn

Хан Хэнтий аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаан гурвын даваагаар үргэлжилж байна.

Гурвын даваанд Улсын их баяр наадамд үзүүрлэсэн Улсын гарьд Ц.Бямба-Отгон Хэнтий аймгийн гаралт, сумын заан Р.Алтаннарантай учраа таарсан юм. Харин хөлийн цэцийн шийдвэрээр Р.Алтаннар давж, Ц.Бямба-Отгон өвдөг шороодлоо.