Ц.СОДНОМДОРЖ: Голоос сэрүү барьснаас түрж гаргасныг идэвхгүй гэж үзсэн. Би идэвхгүй барилдсан зүйлгүй
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа боллоо.
Тус даваанд даян аварга Н.Батсуурь улсын арслан Ц.Содномдорж нарын барилдааны үндсэн 20, золгох 20, тэгш барьцын 20 минутын хугацаа дууссан учир цэцийн шийдвэрээр даян аварга Н.Батсуурь давсан юм.
Энэ талаар улсын арслан Ц.Содномдаржаа өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Хөлийн цэцүүд олонхоороо дүрэм журмаараа шийдлээ. Уг нь бол хүчээ үзээд нэг нь давсан бол зүгээр байсан. Дахиад хоёр золгох санал тавьсан боловч цаг нь болсон гэж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд цугласан олондоо зориулаад давалцсан бол гэж бодож байна.
Голоос сэрүү барьснаас түрж гаргасныг идэвхгүй гэж үзсэн. Би барьцаас идэвхгүй барилдсан зүйл байхгүй. Даян аварга Н.Бастуурь сүүлийн хорин минутад барьцаа задалж байсан. Нэг нь даваад нөгөө нь унаад харгүй сайхан үзмээр байна" хэмээн ярив.