Б.Ганбаатар: Алдаа гаргасан морь бариачийг ажлаас нь халсан

2023 оны 7 сарын 12

Arslan.mn

Хурдан морины салбар хорооны орлогч дарга Б.Ганбаатар өнөөдөр мэдээлэл өгөв. Тэрээр энэ сарын 11-нд алдаа гаргасан, морь бариачийг ажлаас нь халсан гэв. Мөн морь бариач санамсаргүй алдаа гаргаж, зэрэгцэн орж ирсэн хоёр үрээний нэгийг барихаар оролдсон нь олон нийтийг төөрөгдүүлсэн гэв.  

Хурдан морины салбар хороо Эрдэнээгийн Улаанхүүгийн хар шүдлэнг түрүүлсэн, Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы шарга халзан шүдлэнг аман хүзүүдсэн гэж шийдвэрлэсэн юм.

Энэ шийдвэрийг хоёр уяач хүлээн зөвшөөрсөн байна. Хурдан морины салбар хорооноос энэ нь морь бариачийн буруутай үйлдэл мэт олон түмэнд харагдсан бололтой. Гэхдээ энэ бол санаатай үйлдэл биш. Уяач З.Мэндсайхан шийдвэрээ эргэн харах тухай өргөдлөө өгсөн. Үүнийг үндэслэн Аман хүзүүдсэн уяач Э.Улаанхүүгийн шүдлэнг түрүүлүүллээ гэж тайлбарлав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
648951
2 эможи

keyboard_arrow_up