Айрагдаж, түрүүлсэн морьдыг ДАХИН хэмжиж, хасахгүй байхаар ШИЙДВЭРЛЭЛЭЭ
2023 оны 7 сарын 10
Монголын морин спорт, уяачдын холбооноос баталсан “Хурдан морины уралдааны дүрэм”-д түрүүлж айрагдсан морьдын сэрвээний өндрийг дахин хяналтын хэмжилт хийж, дүрэмд заасан насны ангиллын хэмжээнээс давсан нь тогтоогдвол уралдаанаас хасаж, дараагийн морийг хэмжиж, байр эзлүүлэхээр тусгасан.
Энэхүү журмын дагуу гаргасан холбооны саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам дэмжиж, дахин хэмжих асуудлыг хурдан морины салбар хороонд оруулсан.
Гэвч үндэсний их баяр наадмын хурдан морьдын хязаалангийн уралдаанд айрагдаж, түрүүлсэн морьдыг дахин хяналтын хэмжилт хийх явцад маргаан гарснаас үүдэн уралдсан морьдыг дахин хэмжиж, хасахгүй байх шийдвэрийг хурдан морины салбар хороо гаргажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
648893
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс