Наадмаар хүй долоон худаг руу галт тэрэг явна
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 695 автобус 117 чиглэлд үйлчилгээнд гарна. Үүнд, хот орчмын болон зуслангийн, шөнийн автобус багтаж буй. Энэ үеэр Махатама Гандийн гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаах тул тусгай зөвшөөрөл шаардахгүй Мишээл сити, Дүнжингарав, Вокзал, Нарантуул худалдааны төвд авто зогсоол байгуулсан. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үндсэн чиглэлүүдээс “Мишээл сити төв” рүү 15 чиглэлийн 110 автобус, “Дүнжингарав худалдааны төв” рүү 11 чиглэлийн 66, Нарантуул зах руу 11 чиглэлийн 31 автобус, “Вокзал” руу 18 чиглэлийн 84 автобус, нийт 292 автобусыг үндсэн чиглэлээс татан оруулж иргэдэд үйлчлэх юм байна.
Дээрх 4 зогсоолтой уялдуулан маргааш, нөгөөдөр /2023.07.11,12 / Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл Мишээл сити, Дүнжингарав худалдааны төв, Вокзал, Нарантуул худалдааны төвөөс богино эргэлтийн 4 чиглэлд 30 автобус, Давааны зөрлөгөөс Хүй 7 худаг /Морь барианы газар/ хүртэл 5 автобус 4-5 минутын зайтай үнэгүй үйлчилгээнд гарна. Мөн тухайн өдрүүдэд Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд нийтийн гурван вагонтой зорчигчийн галт тэргийг доорх цагийн хуваарийн дагуу аялуулах юм. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.