“Хязаалангийн уралдаанд айрагдсан морьдыг Х.Болорчулуун сайд шалгуулах хүсэлт өгч, дахин хэмжүүлсэн“

2023 оны 7 сарын 10

Arslan.mn

Улсын их баяр наадмын хурдан морьдын уралдаан өнөөдөр Хязаалангаар эхэлсэн. Тэгвэл хурдан хязаалан насны морьдын уралдаанд түрүүлсэн болон дөрөвт хурдалсан морьдыг өндрийн хэмжээс хангаагүй гэх маргаан өрнөж, айргийн морьдыг дахин хэмжжээ. Энэ тухайд баяр наадмыг зохион байгуулах хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийлээ. Хязаалангийн уралдаанд,

  1. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Т.Жаргалсайханы халтар,
  2. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач П.Батсайханы тогоруу халзан,
  3. Булган аймгийн Сэлэнгэ сумын уяач Хишиг-Очирын Бөхбатын зээрд
  4. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Ж.Дэмбэрэлсайханы бор,
  5. Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Ганболдын Ариунболдын бор халзан морь тус тус айрагт давхисан юм.

Зохион байгуулагчдын зүгээс хэлэхдээ, "Улсын баяр наадмын тухай хуулинд бол айрагдаж түрүүлсэн морийг зөвхөн шүдлэнэ гэсэн заалттай. Энэ уралдааныг яагаад ирсэн хойно нь дахин шүдлэв ээ гэвэл ХХААХҮ-ийн сайдын саналаар шүдэлсэн юм. Бид мөн айрагдсан морьдыг дахин хэмжиж үзлээ. Гэтэл хэмжээс зөрсөн. Гэхдээ уралдаад ирсэн адгуус учраас өмнөх хэмжээс нь зөрдөг юм байна. Ингэхдээ хэдэн см ээр зөрсөн зүйл бол алга. Хэдэн мм ээр л зөрж байна. Тийм учраас морьдыг гарах болон ирсэнийх нь дараа хэмжих энэ журмыг дахин эргэж харах хэрэгтэй хэмээн ойлгож авлаа.

Ер нь цаашид салбар хороо бие даасан байдлаар шийдвэрээ гаргаад, ажлаа толгой мэдээд хийгээд явахгүй бол хэн нэгний нөлөө орж ирвэл бүтэхгүй юм байна. Сая бол Г.Болорчулуун сайдын хүсэлтээр ийм зүйл боллоо. Тиймээс ахиж ийм зүйл хиймээргүй байна. 240 үрээ бүртгүүлснээс өндрийн хэмжэлтээр 88, шүдээр бол 17 үрээ хасагдсан" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
2
confuse an post
angry an post
2
648882
8 эможи

Зочин
2023-07-10 14:28
Шүдэлсэн юмуу, хэмжсэн юмуу, шүдэлсэн гэж бичээд сэрвээний хэмжээ яриад бхийн, яацан тэнэгүүд бдийн дорожлоод бдиймуу
Зочин
2023-07-10 13:47
Болорчулуунаа монголын ард түмэн сайхан наадамаа эхэлмээр бн чи зүгээр л халхын хавтгайгаас зайлаад өг
keyboard_arrow_up