Танилц: Монголчуудыг наадамлуулах баг
Монгол Улс Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажил шувтарч байна. Энэ жилийн Үндэсний их баяр наадмаа эвийн хүчээр мөнхөд тусгаар Монгол оршихыг бэлгэдэж “Эв мөнхийн тусгаар Монгол” нэрийн дор зохион байгуулахаар болсноо мэдэгдээд байгаа юм. Тэгвэл тухайн жил нь монголчуудыг наадамлуулах баг бүрэлдэхүүнийг Засгийн газрын тогтоолоор байгуулдаг. Харин энэ жилийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газрын 350 дугаар тогтоолоор зааж өгчээ. Тус тогтоолын дагуу монголчуудыг наадамлуулах бүрэлдэхүүнийг танилцуулж байна.
Сүрнээгийн УЯНГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин